Монгол улсад Анагаахын мэргэжилтэн бэлгэдэг улсын сургууль болох АШУҮИС-ийн 2018 оны төгсөгчид өнөөдөр мөнгөн хонхны баяраа хийж, эмчийн тангарагаа өргөн мэргэжлийн диплом, энгэрийн тэмдэгээ гардаж авлаа.
Энэхүү арга хэмжээнд Эрүүл мэндийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар оролцож хэлсэн үгэндээ Монгол Улсын хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах ариун үйлсэд нэгдэж байгаа залуу эмч нартаа эрүүл мэндийн салбарын нийт хамт олны өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун баяр хүргэе!

Монгол Улсын Их Сургуулийн бүрэлдэхүүнд Хүн эмнэлгийн факультет байгуулагдан анхны эмч нар элсэн суралцаж, Ц.Ишханд, Г.Лодон, Г.Дорж, Б.Рагчаа, Р.Нямаа, Ч.Долгор, Б.Цэрэнлхам, Ч.Гомбогарам, Б.Дамдинсүрэн, Б.Жанчив, Д.Цэдэвмаа, Б.Дарь, Ц.Долгор нарын анхны 13 Монгол эмч 1947 онд төгссөнөөс хойш эдүгээ 70 жилийн хугацаа өнгөрчээ. Эдгээр эмч нар бүгд өөрийн сонгож ажилласан анагаах ухааны чиглэлд Монголын тэргүүлэх эмч, багш, эрдэмтэн байж үе, үеийн эмч-шавь нараа бэлтгэхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн болохыг “Их эмчийн тангараг” өргөж байгаа залуу эмч нартаа хандан онцлон дурьдаж байна. Та бүхэн маань тэдний арвин эрдэм мэдлэг, ажлын баялаг туршлага, хөдөлмөрч зан чанар, хүний төлөө гэсэн зөөлөн сэтгэл, харилцааны нандин чанарыг нь түүчээлэн авч, зон олныхоо итгэлийг хүлээсэн “САЙН ЭМЧ” болно гэдэгт миний бие итгэлтэй байна гэлээ.


Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
