2018 оны 06 дугаар сарын 19-ны өдөр Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг, Монгол Эм Импекс Концерн, Бүгд найрамдах Куба Улсын Монгол улс дахь Элчин Сайдын яам хамтран Монгол улсад чихрийн шижингийн мэдрэлийн хүндрэлийн үед үүссэн хөлний шархны эмчилгээний орчин үеийн дэвшилтэд технологи нутагшуулах зорилгоор “Чихрийн шижинийн үеийн хөлний шархны эмчилгээний орчин үеийн ололт, амжилт” сэдэвт 10 хоногийн дадлага сургалтыг эхлүүллээ.
Дэлхий нийтэд Чихрийн шижин өвчний тархалт хурдацтай нэмэгдэж 2015 оны байдлаар 20-79 насны 390 орчим сая буюу 12 хүн тутмын нэг нь уг өвчинд нэрвэгдээд байна. Нийт өвчлөлийн 70 гаруй хувийг дунд ба түүнээс доош орлоготой хөгжиж буй буурай орнуудын хүн ам эзэлж байгаа бөгөөд эрүүл мэндийн нийт зардлын 9 ам доллар тутмын нэгийг чихрийн шижингийн эмчилгээнд зарцуулж байна. Судалгаагаар чихрийн шижинтэй өвчтөнүүдийн 15-20 хувь нь хөлийн хүндрэлд өртдөг болох нь тогтоогдсон бол хөлийн хүндрэл буюу шинжингийн шалтгаант мэдрэлийн эмгэг нь хөлийн арьсны мэдрэхүй буурч бага зэргийн өвдөлт илрэх, тайван үед шөнийн цагаар бадайрч халуун оргих зэрэг шинжээр илэрдэг ба хувь хүнд эдгээр шинж тэмдгүүд нь төдийлөн анзаарагддаггүй учраас хожуу оношлогдож, хөл тайрагдах эрсдэлд хүргэдэг. Дэлхий нийтэд хөл тайруулах мэс засал хийлгэж буй тохиолдлын 70 орчим хувь нь чихрийн шижинтэй холбоотой бөгөөд судлаачдын үзэж буйгаар үүний 85 хувийг эрт илрүүлж, урьдчилан сэргийлэх боломжтой гэж үздэг байна.
Чихрийн шижингийн үеийн хөлний шархны орчин үеийн дэвшилтэд эмчилгээ болох Heberprot-P буюу хүний рекомбинант эпидермийн өсөлтийн факторын эмчилгээг Монгол улсын эрүүл мэндийн салбарт нутагшуулснаар чихрийн шижинтэй өвчтөний доод мөч тайруулах тохиолдлын тоог 70-80 хувьд хүргэж бууруулах боломж бүрдэх юм.
Энэхүү сургалт нь чихрийн шижингийн шалтгаант хөл тайрах мэс заслын хамгийн олон тохиолдол хийгддэг Улсын гуравдугаар төв эмнэлгийг түшиглэн 10 хоногийн хугацаанд дээрх Heberprot-P буюу хүний рекомбинант эпидермийн өсөлтийн факторын эмчилгээний аргыг дотоод шүүрэл, судасны мэс засал, ерөнхий мэс заслын эмч нарт гардан зааж сургах замаар уг бүтээгдэхүүнийг хэрэглэх технологийг нутагшуулах юм. Монгол улсад анх удаа нэвтрүүлж байгаа уг технологийн сургалтыг Бүгд Найрамдах Куба Улсын Чихрийн шижингийн хөлний хүндрэл судлалын үндэсний багийн гишүүн, Судасны мэс засал, Нийгмийн эрүүл мэндийн тэргүүлэх зэргийн мэргэжилтэн, АУ-ны доктор, Профессор Янисбел Ортиз Пена удирдан явуулж байна.

Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Дүүрэг бүрд “Хотхоны бага”, “Төрөлжсөн ахлах”, “Олон улсын хөтөлбөртэй” сургууль байгуулах ажил эхэллээ
Өнөөдөр хөх хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +9 градус дулаан
Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол ” агуулгын дор зохион байгуулагдана
Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо
АТГ: Авлигын эсрэг сургалтад 1396 албан тушаалтныг хамруулав
Төв талбайн эвдэрсэн хавтанг шинэчилж, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшихээр Л.Нинжжамц, З.Боргилмаа, Э.Дагиймаа нар хүсэлтээ өгөөд байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алдлаа
Засгийн газрын хуралдаан болж байна
Балжиннямтай өдөр
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа
“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийсэн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Б.Пүрэвдагва: Хүн төвтэй, хүүхдэд ээлтэй, хүртээмжтэй хотын төлөө гол үйл ажиллагаагаа чиг
2025 онд барилгын салбарт 100 мянга гаруй ажлын байр бий болжээ
Засгийн газрын хуралдаан болж байна
Төв аймгийн Батсүмбэр сумын түймэрт өртсөн ойг нөхөн сэргээх ажил эхэллээ
Эрчим хүчний салбарынханд төрийн дээд цол, одон, медаль гардуулав
Шадар сайд Н.Номтойбаяр Алтай орчмын дэд бүс нутгийн олон улсын хуралд оролцож байна
Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ
Ерөнхий сайд Н.Учрал: Илүү олон жил төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зургаадугаар сарын 15-ны өдрөөс эхлэн халуун усны хязгаарлалт хийгдэх газрууд
БНСУ-д олон жил ажиллаж, амьдарч байгаа монголчуудыг гэр бүлтэй нь уулзуулах асуудлыг хөнд
Энэ онд ноос, ноолуур, арьс, ширний салбарт 535 тэрбум төгрөгийн зээл олгоно
Санзайн авто болон явган замын засварыг наймдугаар сарын 15-нд дуусгана
