Өнөөдрийн НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар Нийслэлийн орон сууцны санд төвлөрүүлэх орон сууцны асуудлыг судлах, санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдхүүнийг батлах тухай, Нийслэлийн ойгоос 2018 онд бэлтгэх модны хэмжээ батлах тухай зэрэг зургаан асуудлыг хэлэлцлээ.
“Ойн тухай хууль”-ийн дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт орших ойн сангаас түймэр, хортон шавьж, өвчинд нэрвэгдэж цаашид ургах чадваргүй болсон модыг цэвэрлэх, ойн хэвийн өсөлт хөгжлийг хангах зорилгоор жил бүр тодорхой хэмжээний унанги мод, гишүү мөчрийг цэвэрлэдэг байна. Тиймээс ойн төлөв байдлыг сайжруулах, ойн байгалийн аясаар нөхөн сэргэх нөхцлийг хангах зорилгоор 2018 онд нийслэлийн нутаг дэвсгэрийн ойн сангаас бэлтгэх модны хэмжээг 6100м³ байхаар баталлаа. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид даалгав.
Замын ачааллыг бууруулах зорилгоор олон нийтийн цагдаагийн ажилтан ажилууллахаар болов
Зам тээврийн осол, хэргийн гаралт, түүний улмаас учрах хохирлын нөхцөл байдалд тээврийн хэрэгсэл болон жолоочийн тоо, хатуу хучилттай авто замын урт зайлшгүй нөлөөлдөг юм байна. Манай улсын хувьд 2010 онд 650 мянга орчим жолооч, 286 мянга орчим тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байсан бол 2017 оны байдлаар жолоочийн тоо 1 сая 200 мянга орчим буюу 1,8 дахин, тээврийн хэрэгслийн тоо 3,1 дахин нэмэгджээ.
Харин гэмт хэрэг, ослын тоо 2014 оноос эхлэн буурах төлөв ажиглагдаж байна. 2018 оны эхний 6 сарын байдлаар нийслэлд гэмт хэргийн тоо өмнөх оны мөн үеэс 24,7 хувиар буурсан бол нас барсан хүний тоо өмнөх оноос 28,1 хувиар өсч, гэмтсэн хүний тоо 19 хувиар тус тус буурсан статистик байна. Тэгвэл нийслэлд 555 замын цагдаагийн эрх бүхий ажилтан байгаа нь шаардлагатай орон тооноос 2,6 дахин бага буюу нэг алба хаагч 3 хүний ажил үүргийг гүйцэтгэж байна. Зөвхөн нийслэлд 1450 замын цагдаагийн алба хаагч ажиллах шаардлагатай байгаа гэж холбогдох албаныхан хэллээ.
Сүүлийн жилүүдэд хотын хүн ам, тээврийн хэрэгслийн тоо эрс нэмэгдэж байгаа нь замын хөдөлгөөний аюулгүй байдалд бүрэн хяналт тавих боломжгүй байдлыг үүсгэсэн. Тиймээс хичээл, сургууль цуглах ачаалалтай үеийг жигдэртэл Нийслэл хотын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, ачааллыг бууруулах чиглэлээр энэ сараас 10-р сарын нэгний өдрийг хүртэл 28 олон нийтийн цагдаа ажиллуулахаар боллоо.

Түүхийн хичээлээр хоёр, англи хэлээр 36 сурагч 800 оноо авлаа
Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд
Ч.Насантогтох: “Соёл-Эрдэнэ” хамтлаг анх эгшиглэж байсан хөгжмийн найруулгаараа тоглож, цаг хугацаагаар аялуулна
“Чөлөөлье” санаачилгын хүрээнд анхны “НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ
Аж ахуйн нэгжүүдэд захиргааны эрх зүйн чиглэлээр үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 86 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө +20 градус дулаан
Даншиг наадмын өдрүүдэд 07:00-23:00 цагт хоёр чиглэлд 16 автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ
“Ардын нам-Ард түмэндээ” аян Өвөрхангай аймагт үргэлжилж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Лео Зенгийг хүлээн авч уулзав
Хуур хөгжмийн наадам зургаадугаар сарын 26-27-ны өдрүүдэд Монгол шилтгээнд болно
2026 оны долоодугаар сарын 16, 17-ны пүрэв, баасан гарагт ажилтан, албан хаагчдыг амраана
Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайдын айлчлал өндөрлөлөө
Боловсролын сайд Л.Энх-Амгалан иргэдийн санал, гомдлыг газар дээр нь шийдвэрлэв
Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хөтөлбөрийг танилцуулж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 84 зөрчил бүртгэгджээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +22 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Энэтхэгийн Гадаад хэргийн сайд бараалхлаа
Согтуурсан үедээ эхнэрээ автомашинаар мөргөж гэмтээсэн хэрэг бүртгэгджээ
Дашнямтай өдөр
МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшихээр Л.Нинжжамц, З.Боргилмаа, Э.Дагиймаа нар хүсэлтээ өгөө
Төв талбайн эвдэрсэн хавтанг шинэчилж, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг бол
Даншиг наадамд оролцох иргэдэд зориулж 16 тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй үйлчилнэ
АТГ: Авлигын эсрэг сургалтад 1396 албан тушаалтныг хамруулав
Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо
Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол ” агуулгын дор зохион байгуулагдана
Улаанбаатарт өдөртөө +9 градус дулаан
Дүүрэг бүрд “Хотхоны бага”, “Төрөлжсөн ахлах”, “Олон улсын х
Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ
Улаанбаатарт өдөртөө +8 градус дулаан
Монгол Улсын гавьяат багш С.Шаарийбууд гурван өрөө орон сууц олголоо
2026.06.24-07.06-ны өдрүүдэд халуун усны хязгаарлалт хийгдэх газрууд
Ногоон нуур орчмын 5.5 га газар бүх насны хүүхдэд зориулсан тоглоомын талбай бүхий цэцэрлэ
