Жил бүрийн долдугаар сарын 28-нд тохиодог “Дэлхийн хепатитын өдөр”-ийг энэ жил “Хепатитыг илрүүлье, эмчилье” уриан дор зохион байгуулж байна.
ДЭМБ-аас 2018 оны энэ өдрийг вируст хепатитын халдварын тархалт өндөртэй орнуудын нэг хэдий ч уг өвчний эсрэг тэмцлээрээ үлгэр жишээ орны тоонд орж буй Монгол Улсын Засгийн газартай хамтран тэмдэглэж байна. Энэ талаар өнөөдөр ЭМЯ, ДЭМБ-аас хамтран “Централ таур”-т хэвлэлийн хурал хийж, мэдээлэл хийлээ.
ДЭМБ-ын мэдээгээр дэлхий дахинд 325 сая хүн вируст хепатитын архаг халдвартай амьдарч байгаа бөгөөд жил бүр 1.3 сая хүн уг өвчнөөс үүдэлтэй элэгний хатуурал, хорт хавдрын улмаас нас барж байна. Монгол Улсад хепатитын вирусын шалтгаантай өвчлөлийн улмаас 2017 онд 1614 хүн нас баржээ. Хепатитын В, С вирусын халдвар нь элэгний хавдрын гол шалтгаан болдог. Элэгний хорт хавдрын 80 хувь нь хожуу шатандаа оношлогдож байна. Хепатитын В, С вирусын халдварыг эрт илрүүлж, эмчлэх, элэгний хавдрыг эрт оношлох нь олон хүний амь насыг аварна хэмээн эмч мэргэжилтнүүд хэлж байна.
2016 оны эцсийн байдлаар дэлхий дахинд В,С вируст хепатитын архаг халдвартай нийт хүн амын 20 хүрэхгүй хувь нь оношилгоо, эмчилгээнд хамрагдах боломжтой болжээ.
Сайд Д.Сарангэрэл хэлэхдээ, “Монгол Улсын 3 сая иргэний 10 гаруй хувь нь вируст хепатитын архаг халдвартайд тооцогддог. 2017 онд эхлүүлсэн “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөр нь 2020 он гэхэд Монгол Улсын хүн амын дунд вируст хепатитын халдварын тархалтыг хязгаарлан, С вируст хепатитын халдварын шинэ тхоиолдлыг 2020 он гэхэд таслан зогсоож, вируст хепатитын үүдэлтэй элэгний архаг үрэвсэл, хатуурал, хорт хавдрын шалтгаант нас баралтыг эрс бууруулах өндөр зорилт тавин ажиллаж байна. Хөтөлбөрийн хүрээнд 40-65 насны иргэдэд чиглэсэн эхний жилийн ажлын үр дүнд 350 мянга гаруй хүнийг вируст хепатитын шинжилгээнд хамруулаад байна. Үүнээс халдвартай илэрсэн иргэдийн 70 гаруй хувийг эмчилгээнд хамрууллаа” гэдгийг онцлов.

Тус хөтөлбөр нь цаашид 15-аас дээш нaсны 1.8 сая хүнийг хепатитын В,С вирусын шинжилгээнд хамруулахаар зорьж байгаа аж.

ДЭМБ-аас вируст хепатитын халдварыг устгах зорилгодоо хүрэхийн тулд улс орнуудыг оношилгоо, эмчилгээний хүртэмжийг нэн даруй нэмэгдүүлэх шаардлагатай байна хэмээн дэлхий дахинд уриаллаа. Мөн энэ үеэр хепатитын эсрэг үйл ажиллагааг эрчимжүүлэхийн тулд ДЭМБ-аас С вирусын эмчилгээний олон улсын шинэ удирдамжийг гаргаж буйгаа мэдээлэв. Энэхүү удирдамж нь хепатитын С вирусын архаг халдвартай 70 сая хүнийг богино хугацаанд эмчлэн эдгэрүүлэх боломжийг нээж байгаа юм.
“Хепатитын халдварыг бүрэн таслан зогсоохын тулд байнгын шинэ санаа, сайжруулсан эм, эмчилгээ, үйлчилгээг олж нээх шаардлага бидэнд тулгарч байна. Энэхүү шинэ удирдамж нь одооноос хепатитын С вирусын халдвартай бүх хүмүүст богино хугацаанд шинжилгээнд хамрагдан, түргэн эдгэх бололцоог нээж өгч байна” хэмээн ДЭМБ-ын ДОХ/Хепатитын асуудал хариуцсан захирал, доктор Готфрид Хирншол мэдэгдлээ.


ДЭМБ болон олон улсын түнш байгууллагууд Монгол Улсын энэхүү санаачилга, сайн туршлагыг бусад оронд түгээн дэлгэрүүлж, дэлхий даяар хепатиттэй тэмцэх өргөн хүрээтэй түншлэл үүсгэхийг зорьж байгаа аж. “Дэлхийн хепатитын өдөр”-ийн нээлт маргааш Д.Сүхбаатарын талбайд болох юм. Энэ үеэр зорилтот бүлгийн 2000 хүнд ДЭМБ-ын чанарын стандарт хангасан оношлуураар вирусын илрүүлэг шинжилгээг үнэ төлбөргүй хийхээр төлөвлөж байна.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 зөрчил бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
Шинэ клип: Дуучин П.Жимсээ “Хос орчлон”
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 82 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр улаагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан
Ерөнхий сайд Н.Учрал “АЙЧИ НАГОЯА-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж,
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсы
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
