Монголчууд байгалийн баялагтаа дэндүү үрэлгэн хандаж байгааг “Тогтвортой хэрэглээ, үйлдвэрлэл” зөвлөлдөх уулзалтад оролцогч талууд онцоллоо. Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Европын Холбооны СВИЧ-Ази тогтвортой хэрэглээ, үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөртэй хамтран энэхүү арга хэмжээг зохион байгууллаа.
Жилийн дөрвөн улиралтай эдийн засгийн чадамж багатай манай улсад тогтвортой хэрэглээ үйлдвэрлэлийг нэвтрүүлэх талаар ярих нь аль ч талдаа шинэ ойлголт юм. Гэсэн ч байгаль орчинд ээлтэйгээр амьдралын чанараа ахиулж, түүнийгээ тогтвортой дадал болгосноор шавхагддаг нөөц болох байгалийн баялагаа хэмнээд зогсохгүй, агаарын бохирдол эрүүл мэнд зэрэг олон тулгамдсан асуудлыг шийдвэрлэх ач холбогдолтой юм. Нэг жишээ авахад байшин барилгаа хог хаягдалгүй барих, ашиглахад эрчим хүчний хэмнэлттэй, эрүүл мэнд байгаль орчинд хохиролгүй байлгах тухай юм.
Хамгийн наад зах нь иргэд хоол хүнсээ зөв сонгож, хэрэглээгээ танаж, гялгар уутнаас татгалзах гээд өөрсдийн зүгээс ногоон хөгжлийг дэмжсэн олон дадлыг бий болгох нь чухал. Энэ тал дээр Европын Холбооны СВИЧ-Ази хөтөлбөртэй хамтран төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Өмнө нь хонины ноосоор дулаалгын материал үйлдвэрлэх төслийг амжилттай хэрэгжүүлсэн бол одоо нэхмэл сүлжмэл бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг тогтвортой үйлдвэрлэл болгох, байшин орон сууцны дулааны алдагдлыг бууруулах, эрчим хүчний хэмнэлт бий болгоход чиглэсэн гурван төслийг эхлүүлээд байна. Ногоон үйлдвэрлэлийг санхүүжүүлэхэд банк санхүүгийн байгууллага, олон нийтийн ойлголт хандлагыг өөрчлөхөд хэвлэл мэдээллийн байгууллага, хүүхэд залууст мэдлэг мэдээлэл өгөхөд боловсролын салбар гээд тал бүрийн оролцоо чухал болохыг төсөл хэрэгжүүлэгчид онцолж байлаа.
Т.Булган: Монголчууд бүсийн дунджаас тав дахин үрэлгэн
.jpg)
БОАЖЯ-ны Ногоон хөгжлийн бодлого төлөвлөлтийн газрын дарга
-НҮБ-ын Ази номхон далайн эдийн засгийн комиссын өнгөрсөн онд хийсэн судалгаагаар Монгол Улс нэг ам.долларын бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд 15 кг байгалийн нөөц ашигладаг гэсэн дүгнэлт гарсан. Манай улс хоцрогдсон технологи, үрэлгэн хэрэглээтэй болохыг илтгэж байгаа юм. Бүсийн дунджаас тав дахин, зарим хөгжингүй орноос 20 дахин их үрэлгэн гэсэн үг. Байгалын нөөц бол шавхагддаг хомстдог баялаг. Өнөөдөр бид хэрэглээгээ хангаад зогсохгүй хойч үедээ ашиглах боломж бүрдүүлэх нь чухал. Тэр утгаараа хүлэмжийн хийн ялгарал, хог хаягдал багатай үйлдвэрлэл явуулах, иргэд байгууллага бүр хэв маяг хэрэглээндээ анхаарч ногоон хөгжлийг цогцлоох боломжийг эрэлхийлэх нь чухал.
Др.Хобаллах: Үйлдвэрлэлийг байгальд ээлтэй байлгахаас ногоон хөгжлийг эхлүүлсэн туршлага бий
.jpg)
Европын Холбооны Свич-Ази хөтөлбөрийн Монгол дахь төслийн багийн ахлагч
-Тогтвортой хэрэглээ, үйлдвэрлэл гэх Тогтвортой хөгжлийн 12 дугаар зорилтыг хэрэгжүүлэх нь амар даваа биш. Гэхдээ хэрэгжүүлж чадах аваас ач холбогдол нь маш өндөр. Европын орнууд энэ тал дээр хамгийн туршлагатай. Тэдний туршлага бол тогтвортой хэрэглээ, ногоон хөгжлийг үйлдвэрлэлийн салбараасаа эхлүүлсэн. Хог хаягдал, байгаль орчин хүний эрүүл мэндэд сөрөг олон асуудал энэ салбараас урган гардаг. Тиймээс эхний ээлжид үйлдвэрлэлийг байгальд ээлтэй байлгахад анхаарсан. Дараа нь ард иргэдэд ойлголт мэдээлэл өгч, хандлагыг нь өөрчлөх арга хэмжээг авсан. Европын холбооны хүн ардын амьдралын төвшин өндөр, тэд амьдралын чанарт анхаардаг нь түлхэц болсон. Хөгжингүй орнуудын ард иргэд амьдралын чанарыг асуудлыг хойш тавьдаг учраас оновчтой арга хэмжээг хэрэгжүүлэх хэрэгтэй. Монгол Улсын хувьд барилгын салбараа байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй байлгахаас эхлэн шийдэж болно. Монголчууд маш их хэрэглээтэй хүмүүс. Илүү хэрэглээгээ татаж, аль болох үр ашигтай хэрэглээ рүү шилжих ёстой. Тэгэхгүй бол улс орныхоо ирээдүйг сөнөөх, мөхөлд хүргэхэд ойрхон байна.
Б.Болор
(gereg.mn)

Өнөөдөр улаан бич өдөр
Улаанбаатарт өдөртөө -7 градус хүйтэн
УИХ-ын дарга С.Бямбацогт: Зээл бүрийн цаана иргэдийн цөхөрсөн итгэл бий. Үүнийг шийдэх ёстой
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Энэ бүх гүтгэлэг худал болохыг нотлохын тулд би ажлаа өгч байгаад нэр төрөө сэргээлгэнэ
УИХ-ын дарга С.Бямбацогт: Иргэдийнхээ орлогыг хамгаалж, амьжиргааг дэмжсэн төсвийг УИХ баталлаа
Нийслэлийн хэмжээнд “Шар дарцаг” аян эхэллээ
Улаанбаатарт өдөртөө -9 градус хүйтэн
Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна
Самбуугийн Энх-Эрдэнэ: Хорих ангиас ирсэн захидал миний үйлчлүүлэгчээсээ авсан том шагнал
Өвлийн идэш-2026 мах сүү, цагаан идээний нэгдсэн худалдааг зохион байгуулна
“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
УДЭТ-ын жүжигчин О.Энхтуул Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртлээ
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ
Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан
Өнөөдөр цагаан бар өдөр
Архангайд айлуудын гэрт хулгай хийсэн дөрвөн этгээдийг баривчилж, 31 хөөрөг, 19 даалин хураан авчээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
“Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болно
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн я
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө
Есөн улсын 129 иргэнийг Монгол Улсаас албадан гаргав
