Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатын санал оруулсан улсын хэмжээнд 22 газрыг улсын тусгай хамгаалалтад авах асуудлыг дэмжсэн байна. Ингэснээр эдгээр газрууд тусгай хамгаалалтай газрын тоонд багтаж байгаа юм. Санал оруулсан 22 газарт есөн аймгийн 29 сумын нутаг дэвсгэрийг хамарч байгаа бөгөөд энэ удаа өргөтгөлөөр буюу өмнө нь дархан цаазтай болон тусгай хамгаалалттай байсан хэд хэдэн газрын талбайг нэмжээ. Мөн шинээр Тэсийн гол, Булнайн нурууг байгалийн цогцолборт газрын ангиллаар, Цагаан дэлийн агуй дурсгалт газрын ангиллаар Улсын тусгай хамгаалалтад авах УИХ-ын тогтоолын төслийг дэмжсэн байна. Эдгээр газрыг улсын тусгай хамгаалалтад авснаар сүйдэж, эко байдал нь алдагдах эрсдэлтэй газруудаа хамгаалж, байгалийн унаган төрхийг нь хадгалан үлдэх боломж бүрдэж байгаа юм. Тэсийн гол, Хөх нуур, Мэнэнгийн цагаан хоолой, Улз голын эх зэрэг газруудыг улсын тусгай хамгаалалтад авснаар талбайн хэмжээ 3.2 сая га-аар буюу нийт нутаг дэвсгэрт эзлэх хувь 2.1 хувиар нэмэгдэх юм. Өнөөдөр Монгол улсын газар нутгийн 27. сая га газар буюу нийт нутаг дэвсгэрийн 17,8 хувь нь тусгай хамгаалалтанд багтаж байна.
Улсын тусгай хамгаалалтад авахаар шийдвэрлэсэн газруудын жагсаалт:
Өргөтгөлөөр:
– Говийн их “Б” хэсгийн дархан цаазат газрын өргөтгөл,
– Нөмрөгийн дархан цаазат газрын өргөтгөл,
– Монгол дагуурын “Б хэсгийн дархан цаазат газрын өргөтгөл,
– Отгонтэнгэрийн дархан цаазат газрын өргөтгөл,
– Дарьгангын байгалийн цогцолборт газрын өргөтгөл,
– Булган гол, Их онгогын байгалийн цогцолборт газрын өргөтгөл,
– Онгон таван булгийн байгалийн нөөц газрын өргөтгөл,
Шинээр:
– Тэсийн гол, Булнайн нурууг байгалийн цогцолборт газрын ангиллаар,
– Хөх нуур, Ташгайн таван нуур, Жаран тогооны тал А, Б, Мэнэнгийн цагаан хоолой, Халхын таван уул, Баяндун уул, Гүн гашууны хоолой, Сутай хайрхан уул, Улз голын эх, Зотол хаан уул, Дулаан хайрхан уулыг байгалийн нөөц газрын ангиллаар,
– Цагаан дэлийн агуй дурсгалт газрын ангиллаар Улсын тусгай хамгаалалтад авах УИХ-ын тогтоолын төслийг дэмжлээ.
ЗАРИМ ГАЗАР НУТГИЙГ УЛСЫН ТУСГАЙ ХАМГААЛАЛТАД АВАХ ТУХАЙ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА
“Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” /УИХ, 2016/ 2.3.1-т “… Усны нөөц, гол мөрний урсац бүрэлдэх эхийн 50-аас доошгүй хувийг тусгай хамгаалалтад авах”, “Ногоон хөгжлийн бодлого” /УИХ, 2014/ 3.2.1-т “байгалийн унаган төрх, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах, цэнгэг усны нөөц, гол, мөрний урсац бүрэлдэх эхийн 60-аас доошгүй хувийг тусгай хамгаалалтад авч, улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг 2020 онд нийт нутаг дэвсгэрийн 25 хувь хүргэх”, Улсын Их Хурлын 1998 оны 29 дүгээр тогтоолоор баталсан “Тусгай хамгаалалттай газар нутгийн үндэсний хөтөлбөр”-ийн 3.4-т “Байгалийн унаган төрхийг хадгалах, экологийн тэнцлийг хангах, байгалийн баялгийг арвижуулах, байгаль, түүх, соёлын өвийг хамгаалах зорилгоор байгалийн бүс, бүслүүрийн үндсэн шинж, иж бүрдлийг төлөөлсөн, экологийн онцгой ач холбогдол бүхий газар нутгаар тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг өргөжүүлж, нийт улсын нутаг дэвсгэрийн 30-аас доошгүй хувьд хүргэнэ”, Ус үндэсний хөтөлбөр”-т “Гол мөрний урсац бүрэлдэх эхийн 60 хувьд хамаарах газрын хилийг нарийвчлан тогтоож, улсын болон орон нутгийн хамгаалалтад авна”, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр /УИХ, 2016/-ийн 4.2.1-т “Байгалийн унаган төрхөө хадгалсан газар, цэнгэг усны нөөц, томоохон гол мөрний урсац бүрэлдэх эхийн 50-аас доошгүй хувийг улсын тусгай хамгаалалтад авна” хэмээн тодорхойлсон төрийн бодлогын баримт бичгийн зорилтуудыг хэрэгжүүлэх зорилгоор 22 газрыг улсын тусгай хамгаалалтад авахаар “Зарим газар нутгийн улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их хурлын тогтоолын төслийг боловсруулсан.

Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
