Монгол Улсын Засгийн газраас эх, хүүхдийн эрүүл мэндийг сайжруулах чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнд эх, хүүхдийн эндэгдэл буурч байгаа хэдий ч бүс нутаг бүрт харилцан адилгүй, тусламжийн тэгш, хүртээмжтэй байдал хангалттай бус байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн зонхилох шалтгаан нь уушигны хатгалгаа, перинаталь үеийн эмгэгүүд байгаа бөгөөд нас барсан хүүхдийн 40 гаруй хувь нь рахит, цус багадалт, тураал зэрэг хоол, тэжээлийн архаг дуталтай байгаа тул өвчтэй хүүхдэд үзүүлэх тусламж, үйлчилгээг сайжруулах шаардлагатай байна. Нялхсын өвчлөл, эндэгдэл, тэр дундаа нярай хүүхдийн өвчлөл эндэгдлийг тууштай бууруулах ажил хойшлуулашгүй зорилт болсоор ирсэн.
“Нярайн эрт үеийн нэн шаардлагатай тусламж”-ийг ДЭМБ-ын санаачлагаар бүсийн 8 оронд эхлүүлсэн, түүний нэг нь Монгол улс 2014 оноос эхлэн хэрэгжүүлж байгаа бөгөөд 2014-2015 онд үндэсний сургагч багшаа бэлтгэж, 2016 онд 21 аймаг УБ хотын ЭХЭМҮТ, 3 төрөхөд нийт 25, 2017 онд 11 аймаг, УБ хотын ЭХЭМҮТ, 3 төрөхөд нийт 15 хэрэгжүүлэгч нэгжид сургалтууд зохион байгуулагдаж үйл ажиллагаанд нь үнэлгээ хийсэн. 2018 онд 21 аймаг, УБ хотын ЭХЭМҮТ, 3 төрөхөд, Багануур, Налайх дүүрэгт нийт 27 хэрэгжүүлэгч нэгжид, хэрэгжилтийн үнэлгээг хийхээр төлөвлөөд байна.
Энэ удаагийн семинарын зорилго нь “Нярайн эрт үеийн нэн шаардлагатай тусламжийн 2017 оны хэрэгжилтийн үнэлгээний тайланг танилцуулах, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулахаар 21 аймгийн БОЭТ, АНЭ-ийн төрөх тасгийн, ЭХЭМҮТ, Нийслэлийн Өргөө, Хүрээ, Амгалан амаржих газрын нийт 55 эх барих, эмэгтэйчүүдийн их эмч, нярайн их эмч, ДЭМБ-ын Номхон Далайн Баруун Эргийн бүсийн зөвлөх Др.Собал Ховардтай онол, дадлагын чиглэлээр санал бодлоо солилцон, туршлагаа ярилцаж, нягт хамтран ажиллаж байна.
Эх, хүүхдийн эндэгдэл буурч байгаа хэдий ч бүс нутаг бүрт харилцан адилгүй
2018 оны 09-р сарын 12 өдөр, 16 цаг 10 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
