Өсвөр үе, залуу нас нь хүний амьдралын шилжилтийн чухал үе бөгөөд тэдний насны онцлогт нь тохирсон бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн мэдээлэл, зөвлөгөө, тусламж үйлчилгээ нэн шаардлагатай байдаг. Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаанаас авч үзвэл 15-19 насны охидын 15.3 хувь, хөвгүүдийн 34.9 хувь, 20-24 насны охидын 83.5 хувь, хөвгүүдийн 94.9 хувь нь бэлгийн харьцаанд орсон байна. 15-19 насны охидын 9.1 хувь, хөвгүүдийн 28.5 хувь, 20-24 насны охидын 28.0 хувь, хөвгүүдийн 62.7 хувь нь сүүлийн 12 сард бэлгийн хавьталд орсон, эрэгтэйчүүдийн 40 орчим хувь нь сүүлийн бэлгийн хавьталдаа бэлгэвч хэрэглээгүй байна (НҮТС,2013 он). Мөн залуучуудын 60.4 хувь нь НҮЭМ-ийн тусламж үйлчилгээг хаанаас авахаа мэддэггүй байна. Тэдний 36.8 хувь нь эрүүл мэндийн багш, 47.1 хувь нь олон нийтийн телевиз, 43.8 хувь нь найз нөхдөөсөө бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн талар мэдээллийг авсан байдаг. (НҮТС,2013 он).
Эрүүл мэндийн статистик үзүүлэлтээр 2017 онд үр хөндөлтийн 17530 тохиолдол бүртгэгдэж, үүнээс 20-иос доош насныхны үр хөндөлт 5.3 хувийг эзлэж байгаа юм.
Эдгээр насны залуучууд бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаар багш, эцэг, эхтэйгээ ярьдаггүй, найз нөхөдтэй зөвлөх, буруу мэдээлэлд суурилж шийдвэр гаргах хандлагатай байгааг харуулж байна.
Өсвөр үе, залуучуудад чиглэсэн, тэдний хэрэгцээ шаардлагад тохирсон, эрүүл зан үйлийг дэмжих, тулгамдсан эрсдлийг бууруулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах нь улс орны ирээдүйн эрүүл мэнд, нийгмийн дэд бүтцэд авч буй арга хэмжээ юм(ДЭМБ, 2012 он)
Иймд манай улсын өсвөр үе, залуучуудад, эцэг эхчүүдэд эрүүл мэндийн боловсрол олгох, дэмжих, урьдчилан сэргийлэх, зөв зохистой үйлдэл үйл хийх чадварыг дээшлүүлэх үйл ажиллагааг жилээс жилд сайжруулах нь бидний үүрэг, хариуцлага билээ.
Иргэн эрүүл бол, айл бүр аз жаргалтай байж улмаар улс орон хөгжин дэвшинэ.

435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
