Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт иргэн Н, А нарын ирүүлсэн гомдлын дагуу тус газраас Хан-Уул дүүргийн 15-р хороо 71 байранд байрлах “Diva Beauty Lounge” Facebook цахим хаягтай Aurora Beauty Clinic гэх нэртэй гоёлын гоо заслын газарт шалгалт хийжээ.
Шалгалтаар эмнэлгийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй, эмнэлгийн мэргэжлийн бус гоо сайханч эмчилгээний гоо сайхны тусламж үйлчилгээ болох “Filler”-ийг тарьж иргэдийн эрүүл мэндийг хохироосон байна.
Тусламж үйлчилгээнд хэрэглэж байсан бүтээгдэхүүнүүд нь гарал үүсэл нь тодорхойгүй, ихсийн тариа, ботокс, РRP /цуснаас сийвэнг ялган авч арьсанд тарих/ зэрэг эмчилгээ үйлчилгээ хийж байсан нь хэрэглэсэн зүү тариур, цустай хуруу шил, дуслын систем зэрэг нь нотлох баримтаар тогтоогдсон тул тус газрын үйл ажиллагааг зогсоож, зөрчлийн хэрэг үүсгэн зөрчил шалган шийдвэрлэх үйл ажиллагаа явуулж байна.
“Aurora Beauty Clinic” нэртэй гоо сайхны газар нь эмчилгээний гоо сайхны чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй, нэг дүүргээс нөгөө дүүрэг дамжин байршил, хаяг, нэршлээ өөрчилж эмчилгээний гоо сайхны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байжээ.
Иймд Facebook зараар баталгаат бус гоо сайхны ихсийн тариа, ботокс, РRP /цуснаас сийвэнг ялган авч арьсанд тарих/ зэрэг үйлчилгээг авахаас татгалзах, мэргэжлийн бус хүнээр хийлгэхгүй байхыг анхааруулж байна.

Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
