Онцгой байдлын ерөнхий газар, Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран “Монгол Улсын Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийг 2017-2019 онд хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа билээ. Энэхүү төсөл нь газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх замаар төрийн захиргааны байгууллагын чадавхыг бэхжүүлэх зорилготой юм.
Тэгвэл төслийн хүрээнд Японы ЖАЙКА олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас барилга байгууламжийн газар хөдлөлт тэсвэрлэлтийн үнэлгээ хийхэд болон төслийн хүрээнд төлөвлөгдсөн сургалтуудад ашиглагдах багаж, тоног төхөөрөмжийг өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газарт хүлээлгэн өглөө.
Тус арга хэмжээнд Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-гийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын дарга Мүцүми Сато нар болон төслийн ажлын хэсгийн бүрэлдэхүүн оролцлоо.
Энэ үеэр ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал “Монгол Улсад тохиолдож болзошгүй гамшгийн эрсдэлээс хамгийн их хор хохирол учруулж болзошгүй, өдрөөс өдөрт эрсдэл нь нэмэгдэж байгаа аюул бол газар хөдлөлтийн гамшиг юм. Өнөөдөр л гэхэд Улаанбаатар хотод газар хөдлөлтийн шинэ хагарал бүртгэгдсэнийг хэлэх хэрэгтэй байх. Энэ хагарал бүр Улаанбаатар хотын төв дундуур дайран өнгөрч буй гэдгийг судалгааны үндсэн дээр тогтоосон байна. Тийм ч учраас бид Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-тай хамтран “Монгол Улсын Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлж байгаа юм. Энэ төслийн хүрээнд газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийг бууруулах Япон улсын туршлагаас суралцаж, сайн туршлагыг өөрийн орны нөхцөлд тохируулан нэвтрүүлэх, эрхзүйн орчинг боловсронгуй болгох, орчин үеийн техник, технологийг нэвтрүүлэхэд анхаарлаа хандуулан ажиллалаа. Өнөөдөр бидний удаа дараа тавьсан хүсэлтийг хүлээн авч, эдгээр багаж хэрэгслийг хүлээн өгч байгаад баяртай байна” хэмээн онцолсон юм.
Харин ЖАЙКА-гийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын дарга Мүцүми Сато “Япон улсад байнгын газар хөдлөлтийн гамшиг тохиолдож байдаг учир бид гамшигт тэсвэртэй, бэлтгэлтэй байхыг чухалчилдаг. Тийм ч учраас бид та бүхэнтэй туршлагаасаа хуваалцаж, энэхүү төслийг хэрэгжүүлж байгаадаа баяртай байна. Бидний энэ хэрэгжүүлж байгаа төсөл хүсэн хүлээсэн үр дүнг авчирна гэдэгт итгэлтэй байна” гэв.
Төслийн хүрээнд Гамшгаас хамгаалах төлөвлөгөө боловсруулах заавар, Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх заавар, Гамшгийн мэдээллийн сан ашиглах заавар, гамшгаас хамгаалах чиглэлээр байгууллага хооронд санамж бичиг байгуулах, Инженерийн шугам сүлжээний газар хөдлөлт тэсвэржилтийн үнэлгээ хийх тухай барилгын норм, дүрэм, Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрт гамшгаас хамгаалах талаарх агуулгыг оруулах суралцахуйн удирдамж, Олон нийтийг гамшгаас хамгаалах сургалтын хөтөлбөр зэргийг боловсруулаад байгаа юм. Мөн “Монгол Улсын Гамшгийн цагаан ном”-ыг бэлтгэж, анхны хэвлэлтийг гаргаад байна.
Харин өнөөдөр хүлээлгэн өгсөн барилга байгууламжийн газар хөдлөлт тэсвэрлэлтийн үнэлгээ хийхэд болон төслийн хүрээнд төлөвлөгдсөн сургалтуудад ашиглагдах багаж, тоног төхөөрөмжийг хэрхэн ашиглах талаарх сургалтыг “Барилгын хөгжлийн төв”-д энэ сарын 12, 13-ны өдрүүдэд зохион байгуулж байгаа юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.











Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө +23 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болно
