Хүмүүс хөлөө ачиж суух нь хамгийн тухтай гэж үздэг бөгөөд ингэж суух нь бүсгүйчүүдийг халуухан, эрчүүдийг илүү өөртөө итгэлтэй харагдуулдаг байна. Гэвч үнэн хэрэгтээ бидний биед хэрхэн нөлөөлж, ямар үр дүнд хүргэдэг болохыг та мэдэх үү? Хэрвээ энэ тухай төдийлөн сайн мэддэггүй бол бидний бэлтгэсэн дараах мэдээлэлд анхаарлаа хандуулна уу.
- Бид өөрийн мэдэлгүй хөлөө ачин удаан хугацаанд суучихсан байдаг. Харин гэнэт хөлөө бадайрч байгааг анзаарч буулгадаг бөгөөд тухайн үед танд ямар нэгэн өвчин зовиур илрэхгүй байлаа ч дотоод эрхтнүүдэд сөргөөр нөлөөлж байдаг аж. Удаан хугацаанд хөлөө ачиж сууснаар гуяны дотоод булчин агшдаг бол гадаад булчин сунаж орхидог. Мөн энэ нь хөлийн судас бүдүүрлийн хамгийн гол шалтгаан болдог билээ.
- Мэдээж бүсгүйчүүдийн тухайд хөлөө ачиж суух нь халуухан, дур булаам харагддаг боловч сайхан харагдахаас илүү эрүүл мэнд чухал тул одооноос тус зуршлаа хаяхыг зөвлөе. Учир нь: Удаан хугацааны турш хөлөө ачиж сууснаар мэдрэлийн саажилттай болж, хамаг бие салганах өвчтэй болдог аж.
- 2010 онд нэгэн судалгаагаар хөлөө ачиж удаан суусны улмаас цусны даралт ихсэхэд хүргэдэг хэмээн дүгнэсэн төдийгүй хүмүүсийг тус байрлалаар суухаас аль болох татгалзахыг зөвлөсөн юм.
- Үүнээс гадна хөлөө ачиж суухаас татгалзах бас нэгэн шалтгаан бол нурууны гажиг аж. Хөлөө ачиж суусан тохиолдолд нуруу, өвчүүний ясанд учрах даралт жигд бус, тэнцвэргүй болсноор нурууны өвчтэй болох суурь тавигддаг байна. Мөн хөлийн булчингийн цусны эргэлтийг хааж саатуулснаас болж хөл бадайран, венийн судасны үрэвсэл, цусны бөглөрөл, түгжрэл үүсэх аюултай ажээ.
- Өдөрт гурав ба түүнээс дээш цаг хөлөө ачиж суудаг бол нуруу, хүзүүний өвчтэй, цусны даралттай, судасны үрэвсэл гэхчлэн маш олон өвчний үүр уурхай болж хувирах юм. Амьдралын хамгийн чухал зүйл бол үргэлж эрүүл мэнд байсаар ирсэн тул та урт удаан аз жаргалтай амьдрахыг хүсч байгаа бол энэхүү зуршлаа яг одооноос хаяарай.

Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
