Хүйтний эрч чангарч буй өдрүүдэд гал түймрийн аюулаас болгоомжлон сэрэмжлэхийг ОБЕГ-аас анхааруулж байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд галын дуудлага нэмэгджээ. Нийслэлийн Баянзүрх дүүрэгт байшин нь шатсанаас гэрийн эзэн амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тус дүүргийн 8 дугаар хорооны Эрдэнэтолгойн 40 дүгээр гудамжинд Иргэн Ц-ийн байшин шатаж байна гэсэн дуудлага 19:26 цагт онцгойнхон хүлээн авчээ. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 1.5 км замыг туулан 19:31 цагт очиж 3х7 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан аж. Гэвч уг гал түймэрт иргэн Ц /65 настай, эр/ гал түймэрт өртөж нас барсныг цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ. Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Хайрханы 10 дугаар гудамжинд Иргэн Т-ын байшин шатаж байна гэсэн дуудлага мөн өдрийн 18:27 цагт хүлээн авчээ. Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 20 км замыг туулан 18:41 цагт очиж, 2х3 метрийн хэмжээтэй амбаар, 6х7 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг тус тус шатаж байсныг 1 цаг 30 минут ажиллаж унтраасан байна.
Хоёр байшин шатаж, нэг хүний амь эрсэджээ
2018 оны 11-р сарын 27 өдөр, 14 цаг 34 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
