Нийслэлчүүд шинэ оноо угтаж төв талбайдаа сүлд мод засдаг. Энэ жил уламжлал ёсоор төв талбайдаа сүлд модоо засч ирэх сарын 14-ний баасан гарагт гэрлийг нь асаана.
Мөн нийслэлчүүд шинэ оноо угтаж, хуучин оноо үдэхээр 12 дугаар сарын 31-ний орой Д.Сүхбаатарын талбайдаа цуглаж “Улаанбаатарын мөнгөн үдэш” цэнгүүн зохион байгуулдаг билээ. Түүнчлэн дүүргүүд ч өөрийн харьяа нутаг дэвсгэртээ шинэ оныг угтсан арга хэмжээ зохион байгуулдаг юм.
Шинэ жилийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийг Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулж, ажлын хэсгийн ахлагчаар Нийслэлийн нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмааг томилсон байна. Энэхүү ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр болж, Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа ажлын хэсгийн гишүүдэд шинэ жилийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын нэгдсэн төлөвлөгөөтэй уялдуулан тодорхой үүрэг чиглэл өгчээ.

Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
