/1944-2018/
Бидний хайрт аав Цэндийн Пүрэв нь 1944 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Архангай аймгийн Түвшрүүлэх сумын төвд малчин Цэндийн дөрөвдүгээр хүү болон төржээ.
1951-1961 онд Архангай аймгийн Хашаат, Хотонт суманд, Цэцэрлэг хотын 10 жилийн дунд сургуульд тус тус суралцаж 10 дугаар ангийг алтан медальтай төгссөн.
1961-1966 онд Украйн улсын Харьков хотын Польтехникийн институтад сурч Авто машин, тракторын инженер, механик,
1974-1975 онд ЗХУ-ын Зерноград хотод суралцаж Инженер-Тензометрчин,
1977-1978 онд Нэгдсэн Үндэсний Байгууллагын “ЮниДо”-ийн шугамаар Москва хотын бүх холбоотын стандарт, хэмжил судлалын институтад суралцаж Инженер-Метрологи,
1983-1986 онд Зөвлөлт Холбоот Улсын Маршал Машновскийн нэрэмжит Хуягт танкийн академид сурч Хуягт танкийн инженер,
1983-1986 онд Зөвлөлт Холбоот Улсын Москва хот дахь Хуягт танкийн академид сурч докторын зэрэг хамгаалсан,
1989 онд Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Сайд нарын Зөвлөлийн дэргэдэх Удирдлагын институтыг,
1966 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Монгол улсын эрдмийн зэрэг, цол олгох дээд зөвлөлийн 44-р тогтоолоор 2005 онд профессор цол,
1966-1971 онд Гадаад худалдааны яамны Авто нефт импорт нэгдэлд худалдааны инженер-мэргэжилтэн,
1971-1974 онд Хилийн ба дотоодын цэргийн Ховд аймаг дахь Хилийн 0130 дугаар ангид Автогражын дарга, техникийн салааны захирагчаар,
1974-1978 онд Хөдөө аж ахуйн яамны Механик цехийн эрдэм шинжилгээний станцид эрдэм шинжилгээний ажилтан,
1977-1979 онд Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Сайд нарын зөвлөлийн Үнэ, стандартын улсын хороонд ахлах инженер,
1979-1981 онд Хилийн ба Дотоодын цэргийн Говь-Алтай аймаг дахь Хилийн 0214 дүгээр ангид Захирагчийн техникийн орлогчоор,
1981-1983 онд Нийгмийг Аюулаас Хамгаалах Яамны Хилийн ба Дотоодын цэргийг удирдах ерөнхий газрын Автохуягт техникийн Хэлтсийн даргаар,
1986-1988 онд Нийгмийг Аюулаас Хамгаалах Яамны цэргийн дээд сургуульд Захирлын орлогч,
1988-1990 онд Хилийн ба Дотоодын Цэргийг Удирдах Ерөнхий Газрын даргын Зэвсэглэл техник эрхэлсэн орлогчоор,
1990-1994 онд Улсын Аюулгүй Байдлыг Хангах Ерөнхий Газрын зэвсэглэл техникийн Хэлтсийн дарга,
1994-1997 онд Хилийн ба Дотоодын цэргийн Өмнөговь аймаг дахь Хилийн 0166 дугаар ангийн захирагч,
Цагдаагийн болон Хилийн цэргийн дээд сургуульд Эрдэм шинжилгээний төвийн дарга,
1997-1999 онд Хилийн цэргийн Завхан аймгийн Тэс сум дахь Хилийн 0277 дугаар ангийн захирагчаар,
2000 онд Хилийн цэргийн удирдах газрын Хил хамгаалалтын хэлтэст ахлах офицероор тус тус 33 жил ажиллаж, хөдөлмөрлөж байгаад цэргийн гавъяаныхаа амралтад гарсан.
2001 оноос Хилийн цэргийн дээд сургуулийн эрдэм шинжилгээний ажилтан-судлаачаар ажилласан.
Улс, эх орондоо ажиллаж, хөдөлмөрлөх хугацаандаа өөрийн эзэмшсэн мэргэжилдээ чадварлаг, хариуцлагатай байж хамт олондоо нэр хүнд сайтай, удирдан манлайлагч байсан.
Тэрээр Төр, засгаас
- Ардын хувьсгалын 50, 60 жилийн ойн медаль,
- Зэвсэгт хүчний 50, 60 жилийн ойн медаль,
- Нийгмийг Аюулаас Хамгаалах Байгууллагын 50 жилийн ойн медаль,
- Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн 60 жилийн ойн хүндэт медаль,
- Улаанбаатар хотын Ардын Дипутатын Хурлын 206 дугаар тойрогт депутатаар сонгогдсон,
- Польш улсын Гавъяаны медаль,
- Зөвлөлт Холбоот Улс, Монгол улсын Онц Хилчин тэмдэгээр,
- 2003 онд 2 дахь удаагаа Онц хилчин тэмдэг,
- Улсыг Аюулаас Хамгаалах Байгууллагын 60 жилийн ойн медаль,
- Хилийн цэргийн 50, 60, 70 жилийн хүндэт тэмдэг,
- Хилийн хүндэт тэмдэг,
- Батлан Хамгаалах Яамны хүндэт тэмдэг,
- Хилийн төлөө тэмдэг,
- 2007 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 241 дүгээр зарлигаар Хөдөлмөрийн хүндэт медаль,
- 2011 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 51 дүгээр зарлигаар Алтангадас одон,
- Баянгол дүүргийн хүндэт иргэн тэмдэгээр тус тус шагнагдаж байсан 6 хүүхдийг төрүүлж өсгөсөн халамжит сайн хань, алаг үрийнхээ амин хайртай аав, дотны найз нөхрийн түшиг нь байлаа.
Бидний дотны зөвлөгч, түшиг тулгуур болсон аав маань бурхны оронд одож түүний гэр бүл, төрөл төрөгсөд, хамт олон, дотны найз нөхдөд нь нөхөж баршгүй гарз учирлаа.
Бурхан болоочийн маань эрхэмсэг сайхан төрх, гэгээн сайхан чанар нь үр хүүхэд, ахан дүүс, элгэн садан, хамт олон, бид бүхний сэтгэлд үүрд мөнхөд орших болноо.
Ум сайн амгалан болтугай.

435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
