Эрүүл мэндийн яамнаас хэрэгжүүлж буй Япон улсын хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд өнөөдөр нийслэл болон орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудад нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг хүлээлгэж өглөө. Тус арга хэмжээнд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Масато Такаока, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бямбадорж, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар болон албаны бусад хүмүүс оролцсон юм.
Япон улсын “HITACHI” фирмийн “HI VISION Avius” загварын өндөр хүчин чадал бүхий нийт 34 ширхэг хэт авиан /ЭХО/ оношилгооны аппаратыг 21 аймгийн нэгдсэн эмнэлэг, бүсийн оношилгоо эмчилгээний төв, нийслэлийн есөн дүүргийн эрүүл мэндийн төв, Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Улсын гуравдугаар төв эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төвд хүлээлгэн өгч байна.
Тус аппарат нь эх барих, эмэгтэйчүүд, ургийн болон хэвлий, зүрх судасны оношилгоо, эмчилгээнд ашиглах бүрэн боломжтой, олон төрлийн үзүүлэлт бүхий орчин үеийн дэвшилтэт технологи юм. Ялангуяа элэгний хорт хавдрыг эрт илрүүлэх, оношилгоо эмчилгээнд ашиглах өндөр хүчин чадалтай бөгөөд “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажилд чухал ач холбогдолтой оношилгооны аппарат юм байна.
Мөн уг төслийн хүрээнд Улсын нэгдүгээр төв эмнэлэгт нэг тэрбум төгрөгийн үнэтэй рентгэн аппаратыг хүлээлгэж өгсөн бөгөөд энэ нь Япон улсын “SHIMADZU” корпорацийн “OPESCOPE ACTENO” загварын, мэдрэл болон судасны мэс засал, бөөр шилжүүлэн суулгах мэс засалд ашиглах зориулалт бүхий дижитал технологи дээр суурилсан аппарат ажээ.
НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
