Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны тэшүүрийн дасгалжуулагч Давагдоржийн Энхбаяр 2019 оны гуравдугаар сарын 25-ны өдөр хүнд өвчний улмаас таалал төгсч, эцэг эх, ах дүү, үр хүүхэд төрөл төрөгсөд бидэнд хүнд гарз тохиолоо.
Д.Энхбаяр Хөвсгөл аймгийн Мөрөн хотод СГЗ, хэл шинжлэлийн ухааны доктор, профессор Ч.Давагдоржийн том хүү болон 1962 онд төрсөн. Биеийн тамирын багш, дасгалжуулагч мэргэжилтэй. Талийгаач 14 наснаас өнөөг хүртэл 40 жилийн турш тэшүүрийн спортоор хичээллэж, тэшүүрт ажил, амьдралаа зориулсан шилдэг дасгалжуулагч байлаа. Тэшүүрийн Олон улсын хэмжээний мастер цолыг 1986 онд хүртэж байв. Д.Энхбаяр амьдралынхаа сүүлийн жилүүдэд Монголын үндэсний шигшээ багт гүйлтийн тэшүүрийн ахлах дасгалжуулагч мөн Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороонд ахлах дасгалжуулагчаар ажиллаж байлаа.
Түүний удирдлага дор хичээллэж байсан Монгол Улсын шигшээ багийн тэшүүрчид Монгол Улсын нэрийг дэлхий дахинд өргөж, Монгол Улсын түүхэнд өвлийн спортын төрөлд Олимпийн анхны Алтан медалийг авчирч байсныг бахдан дурсаж байна. Тэрбээр тэшүүрийн спорт хөгжихөд үнэтэй хувь нэмрээ оруулж, Өсвөр үе, Залуучууд, Насанд хүрэгчдийн Монгол Улсын шинэ дээд амжилтыг 2008 оноос хойш жил бүр шинэчлэн тогтоож байлаа.
Д.Энхбаярын хөдөлмөр зүтгэлийг үнэлж, Төрийн дээд шагнал “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор тус тус шагнаж байсан юм.
Талийгаачийн хөдөлмөрч, хичээнгүй, тууштай зарчимч, эгэл даруу, хүнлэг эрхэм нандин зан чанар, гэгээн дүр нь, сайн хүү, сайн эцэг, сайн ах, сайн хань байсан нь бидний сэтгэл зүрхэнд үеийн үед мөнхрөн дурсагдах болно.
Ум мани бад ми хум.
Гэр бүл, үр хүүхдүүд нь

435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
