Аялагч Г.Ганхүүгийн ичиж уншсан нэгэн номын нээлт өчигдөр “Интерном”-д боллоо. Хүмүүс номыг танин мэдэж, догдолж, баярлаж, ухаарч, уйлж уншдаг. Харин “Гоёмсог ноолуурын ард нуугдсан нулимс” номыг Г.Ганхүү ганц цаг уншихаар төлөвлөөд эхэлсэн боловч асар сонирхолтой байсан тул ичин ичин уншсаар үүр цайлгажээ. Тэрээр хэлэхдээ энэхүү номыг монголчууд маань бүгд тэр дундаа улс төрийнхөн маань бүгд уншаасай гэж ярив. Үнэхээр өвөрмөц нэртэй номыг уншсан хүмүүсийн сэтгэгдэл сонсоход маш их зүйл бодуулж, ичиж бас уйлж уншсан олон хүн байлаа.

Номын зохиогч У Ги Чүл бол НҮБ-ын Нобелийн шагнал гэгдэх “Амьдралын хөрс” шагналын эзэн юм. Тэрбээр 1990-ээд оны дунд үед уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэхээр “Ногоон Ази сүлжээ” олон улсын төрийн бус байгууллагыг байгуулж, 20-иод жилийн турш уур амьсгалын өөрчлөлтөд нэрвэгдсэн газар нутгуудад ажилласаар иржээ. Манай улсад 2014 оноос эхлэн ажиллаж байгаа ба цөлжилт өндөртэй найман газар нутагт 1000 хөл бөмбөгийн талбайтай тэнцэхүйц талбайд ойжуулалт хийж, орон нутгийн иргэдийг сургаж, чадавхжуулсаар байна. Улмаар манай улсад анх удаагаа “Ойн аж ахуйн сургалтын төв”-ийг нээн ажиллуулж байгаа аж.

Тус номонд Улам бүр эрчимжиж буй дэлхийн дулаарал ба бидний хоолны цэс өөрчлөгдөж байна, Сөүлийн талтай тэнцэх нуур алга болсон нь, Супер хар салхины загварчлал бодитой юу?, РМ тоосонцор болон нарийн ширхэгт тоосонцрын ялгаа, Байгаль орны газрын даргад нэхэмжлэл гаргасан түүх, Дэлхий үргэлжлэн дулаарвал юу болох вэ?, Зургаа дахь удаагийн мөхөл гэж юу вэ?, Филиппины үгээгүй ядуусын эцэс төгсгөлгүй доройтлын шалтгаан юу вэ?, Илүү их, илүү өрөвдөлтэй байгалийн гамшгийн занга, тусламжийн буруу үйл ажиллагаа бас нэг дүрвэгчийг бий болгоно, Парисын хэлэлцээр яагаад дэлхий дахины анхааралд оров, Гадаад худалдаа ба эдийн засгийн шинэ түлхүүр, АНУ-ын жинхэнэ төрх, Хятадын далд нууц, Солонгосын эндүүрэл, Хойшдоо үнэгүй нүүрстөрөгч гэж байхгүй, нүүрстөрөгчийн татвараар өөрчлөгдөх зүйл, Билл Гейтс дэлхийг аварч чадах уу?, Шаламгай хөдөлж буй компаниудын цаад санаа, Эбола вирусийг устгаж чадсан жижиг тосгоны гайхамшигт түүх, Уур амьсгалын өөрчлөлтийг илрүүлэх “шинэ вакцин” илрүүллээ зэрэг олон сонирхолтой сэдвүүдийн талаар унших боломжтой юм.
Номын нээлтийн үеэр зохиогч У Ги Чүл “Би Монголд 800 мянган орчим мод тарьсан. Гэхдээ мод тарихын зэрэгцээ хамгийн гол нь хүнийг тарих хэрэгтэй” гэсэн юм. Хүний ухамсар, хүний ухаан, сэтгэл л байгаль эх дэлхийгээ, улмаар эх дэлхийд амьдарч буй хүн төрөлхтнөө аварна гэсэн. Өчигдөр номын нээлтэд хүрэлцэн ирсэн Соёлын гавъяат зүтгэлтэн, зохиолч Чинагийн Галсан гуай Монгол эх орондоо мөн 800 мянган орчим мод тарьжээ. Тэрбээр олон саад бэрхшээлийг давсаар нэг сая мод тарих амлалтдаа хүрэх дөхөж байгаа гэсэн юм. Чинагийн Галсан гуай “Гоёмсог ноолуурын ард нуугдсан нулимс” номонд мялаалга үг бичихдээ “Хүн төрөлхтний дээд хууль нь өөрөө байгалийн хууль бөгөөд энэхүү хуулийг нийгмийн харилцаатай хэрхэн зөв зохицуулахыг энэхүү номоос ойлгон ухаарах болно” хэмээн бичжээ. Номын зохиогч У Ги Чүл-ийг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат өргөмжлөлөөр шагналыг тус яамны Ойн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Оюунсанаа номын нээлтийн үеэр гардуулсан. Мөн нээлтэд Байгаль орчны гавъяат ажилтан Ц.Дамдин, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын захирал Д.Батболд, доктор Х.Отгонбилэг, Д.Энэбиш нар оролцож үг хэлсэн юм.

Тэд уг номыг Монгол хүн бүр заавал унших хэрэгтэйг онцолсон. НҮБ-ын байгаль орчны салбарын нобелийн шагнал гэгддэг “Амьдралын хөрс” шагналын эзэн, ”Ногоон Ази Сүлжээ” олон улсын ТББ-ын тэргүүн У Ги Чүл-ийн “Гоёмсог ноолуурын ард нуугдсан нулимс” номыг бүх номын дэлгүүрээр 15 мянган төгрөгөөр худалдаалж байна. Гоёмсог ноолуурын ард яагаад нулимс нуугдав? Хариултыг Та энэ номноос олох боломжтой.

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өгл
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
