Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/438 дугаар захирамжийн хүрээнд өнөөдөр “Автомашингүй өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлж байна. Өдгөө арав дахь жилдээ тэмдэглэж буй энэхүү өдрийг “Эрсдэлгүй-Эрүүл орчныг хамтдаа” уриан дор НЗДТГ, НЭМГ, НЦЕГ, НЦГ-аас хамтран зохион байгууллаа.
“Автомашингүй өдөр”-т зориулсан урлаг, спортын арга хэмжээний нээлтэнд Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Эрдэнэжаргал, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, ЦЕГ-ын Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбат болон албаны бусад төлөөлөгчид оролцлоо.
“Автомашингүй өдөр”-ийн хүрээнд Нийслэлийн Эрүүл мэндийн газар болон харьяа эрүүл мэндийн байгууллагууд иргэд, олон нийтэд автомашинаас татгалзах, унадаг дугуй, явган алхах, дасгал хөдөлгөөнөөр хичээллэх, идэвхтэй хөдөлгөөнийг төлөвшүүлэх тухай мэдээлэл, сургалт сурталчилгааг хүргэж байгаа юм. Тухайлбал, хүн амын хооллолтыг нас, хүйс, эрүүл мэнд, байгаль цаг агаар, хөдөлмөр эрхлэлтэд тохируулах, хоол боловсруулах эрхтэний болон шим тэжээлийн дутагдлаас үүдсэн өвчлөлийн шалтгааныг илрүүлж, тэдгээрийг хоол тэжээлээр сэргээн эмчлэх боломж нөхцлийг судалж, зөв зохистой хооллолтыг иргэдэд сурталчилж ажиллалаа.
Мөн осол гэмтлийн эрсдэлт хүчин зүйлийг бууруулахад иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний үүрэг хариуцлагыг таниулах, эрүүл аюулгүй, зөв дадал, хандлагыг хэвшүүлэхэд уриалж, анхан шатны тусламжийг хэрхэн зөв үзүүлэх сургалт явууллаа.
Нийслэлийн иргэд авто замаар явган зорчиж, хүүхэд хөгшид салхилж зугаалсан “Автомашингүй өдөр”-өөр төв талбайд “Хүүхэд бүриийг зам тээврийн ослоос хамгаалъя” шохойн зургийн уралдаан, Монгол ахуй соёлыг сурталчилсан АХА тэмцээн, дугуйн парад, “Улаанбаатар марафон” олон улсын гүйлт болон Бурхан багшийн их дүйчин өдрийн баярын арга хэмжээ зэрэг олон сонирхолтой үйл явдал болж өндөрлөлөө.
Энэхүү өдрийн гол зорилго нь НҮБ-ын 64 дүгээр Ассамблейн “Дэлхийн замын аюулгүй байдлыг сайжруулах тухай” тогтоолыг хэрэгжүүлэх, автомашины хэрэглээг хязгаарлаж бусад нийтийн тээвэр, унадаг дугуй зэргийг сонгох, явган алхалтыг дэмжих, автозамын түгжрэлээс үүдэлтэй хүн амын дундах бухимдал, цаг алдалтыг багасгах, агаарын бохирдлыг бууруулах, эрүүл аж төрөх орчин нөхцлийг бүрдүүлэн идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих замаар иргэдэд халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, мэдлэг олгох, эрүүл зан үйл төлөвшүүлэхэд оршиж буй юм.
НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР


435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
