“Төрийн үйлчилгээний цахим шилжилт” төслийн хүрээнд Нийслэлийн цахим үйлчилгээний нэгдсэн портал eService.ulaanbaatar.mn систем нэвтэрсэн билээ. Энэхүү ажлын хүрээнд Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвд ажиллаж буй ЦЕГ-ын Мэдээлэл Дүн Шинжилгээ Шуурхай Удирдлагын Албаны Архивч Бүртгэгч Б.Олдохтой ярилцлаа.
-Танай үйлчилгээг авахаар Нийслэлийн нэгдсэн үйлчилгээний төвөөр дунджаар хэдэн хүн үйлчлүүлдэг вэ?
Иргэд маань гадаадын элчинд материал бүрдүүлэх, ажилд орох зэрэг зориулалтаар Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх талаар лавлагааг БЗД-ийн 2 дугаар хороо “Цагдаагийн хотхон” /Дотоодын цэргийн 805-р ангийн хажууд/-д байрлах манай төв байр болон НҮНТ-ийн Дүнжингарав салбаруудаас авдаг. Дүнжингарав салбар дахь манай үйлчилгээний цонхоор өдөрт дунджаар 150-200 иргэн үйлчлүүлж байна.

-Цахим системээр үйлчилгээ үзүүлэхийн давуу тал болон иргэдийн хандалт хэр байна вэ?
Нийслэлийн цахим үйлчилгээний нэгдсэн eService.ulaanbaatar.mn портал нэвтэрснээр үйлчилгээний төлбөрийг банкны карт ашиглан пос машинаар төлөх бололцоог бүрдүүлсэн. Өмнө нь эхлээд банкинд дугаарлаж төлбөрөө тушааж дараа нь лавлагаагаа авч цаг алддаг байсан бол банкны салбар руу явах иргэдийн цагийг хэмнэсэн давуу талтай юм. Өнөөдрийн байдлаар манай үйлчилгээг авсан 24 мянган иргэнээс 7043 иргэн пос машин ашиглан үйлчилгээний төлбөрөө төлсөн байна.
–ПОС машинаар төлбөр төлж үйлчилгээ авах иргэдэд анхаарах зүйл байгаа юу?
Иргэдээс кредит картаас бусад картаар үйлчилгээний төлбөрийг пос машинаар хүлээн авч байна.
Ярилцсанд баярлалаа.
НИЙСЛЭЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ГАЗАР

Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
