Зуны амралт, аялал зугаалга эхэлсэнтэй холбогдуулан хүүхдийн аюулгүй байдлыг хангах, аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр эцэг, эх, асран хамгаалагч, олон нийтэд зориулан дараах зөвлөмжийг хүргэж байна.
1. ӨНДРӨӨС УНАЖ БЭРТЭХЭЭС СЭРГИЙЛЭХ:
Цонх, тагтны салхивчинд зориулалтын хамгаалалтыг хийлгэх
Цонх, тагтны дэргэд хүүхэд авирах боломжтой ор болон бусад эд зүйлсийг байрлуулахгүй байх
Хүүхдийг цонх, тагтнаас хол тоглуулж байх
Цонх, салхивчийг бага насны хүүхэд онгойлгож чадахааргүй зориулалтын түгжээгээр түгжих
Өндрөөс үсэрч буй баатрын тухай адал явдалт болон хүүхэлдэйн киноны талаар хүүхдэд зөв ойлголт өгч, даган дуурайхгүй байхыг анхааруулах
2. ҮЕР УСНЫ АЮУЛААС СЭРГИЙЛЭХ:
Гол, ус гатлахдаа зориулалтын зам, гүүр гарамаар гарах
Хүүхдийг гол мөрөн, нуур, цөөрөм рүү харгалзах хүнгүй, ганцааранг нь болон бага насны хүүхэдтэй хамт явуулахгүй байх
Усан орчин, гол горхи, усан сан, бассейнд хүүхдийг хараа хяналтгүй тоглуулахгүй байх
Голын ойр орчимд тоглуулах үедээ аврах хантааз өмсүүлэх
Гол мөрөн үертэй үед усанд орох, гол гатлах, зугаалах, загасчлахгүй байх
3. ТҮЛЭГДЭХЭЭС СЭРГИЙЛЭХ:
Халуун тогоотой хоол, цайг хүүхдийн гар хүрэхгүй газарт байршуулах
Хүүхдийн хоолыг 50-60 хэм хүртэл хөргөх
Хооллох ширээнд аль болох урт, унжсан бүтээлэг хэрэглэхгүй байх
Шүдэнз, асаагуур зэргийг хүүхдийн гар хүрэхгүй газарт байршуулах
Индүү, үсний хайч зэргийг хэрэглэж дуусаад салгасан даруй хүүхдийн гар хүрэхгүй газарт байршуулах
Хоолны сав, бариулыг плита, зуухны ар тал руу харуулан байрлуулах
4. ГЭР АХУЙН ОРЧИНД ОСОЛ ГЭМТЭЛД ӨРТӨХӨӨС СЭРГИЙЛЭХ:
Шатамхай материалыг агааруулагчтай ойр байлгаж болохгүй
Сэнс болон цахилгааны утсыг ил задгай орхихгүй байх, уртасгагч болон ханын залгуурын нүх, сэнсний ирийг нь хаах
Ариун цэврийн өрөөний шалан дээр хальтирч унахаас болгоомжилж, хуурай байлгах
Бүх төрлийн угаалгын нунтаг, хортонтой тэмцэх химийн бодисыг хүүхдийн гар хүрэхгүй газарт байрлуулах, далд газар хийх
Хүүхдээ ганцааранг нь үлдээхгүй байх, балконы хаалгаа түгжсэн эсэхийг тогтмол шалгах хэрэгтэй.

Түүхийн хичээлээр хоёр, англи хэлээр 36 сурагч 800 оноо авлаа
Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд
Ч.Насантогтох: “Соёл-Эрдэнэ” хамтлаг анх эгшиглэж байсан хөгжмийн найруулгаараа тоглож, цаг хугацаагаар аялуулна
“Чөлөөлье” санаачилгын хүрээнд анхны “НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ
Аж ахуйн нэгжүүдэд захиргааны эрх зүйн чиглэлээр үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 86 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө +20 градус дулаан
Даншиг наадмын өдрүүдэд 07:00-23:00 цагт хоёр чиглэлд 16 автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ
“Ардын нам-Ард түмэндээ” аян Өвөрхангай аймагт үргэлжилж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Лео Зенгийг хүлээн авч уулзав
Хуур хөгжмийн наадам зургаадугаар сарын 26-27-ны өдрүүдэд Монгол шилтгээнд болно
2026 оны долоодугаар сарын 16, 17-ны пүрэв, баасан гарагт ажилтан, албан хаагчдыг амраана
Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайдын айлчлал өндөрлөлөө
Боловсролын сайд Л.Энх-Амгалан иргэдийн санал, гомдлыг газар дээр нь шийдвэрлэв
Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хөтөлбөрийг танилцуулж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 84 зөрчил бүртгэгджээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +22 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Энэтхэгийн Гадаад хэргийн сайд бараалхлаа
Согтуурсан үедээ эхнэрээ автомашинаар мөргөж гэмтээсэн хэрэг бүртгэгджээ
Дашнямтай өдөр
МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшихээр Л.Нинжжамц, З.Боргилмаа, Э.Дагиймаа нар хүсэлтээ өгөө
Төв талбайн эвдэрсэн хавтанг шинэчилж, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг бол
Даншиг наадамд оролцох иргэдэд зориулж 16 тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй үйлчилнэ
АТГ: Авлигын эсрэг сургалтад 1396 албан тушаалтныг хамруулав
Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо
Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол ” агуулгын дор зохион байгуулагдана
Улаанбаатарт өдөртөө +9 градус дулаан
Дүүрэг бүрд “Хотхоны бага”, “Төрөлжсөн ахлах”, “Олон улсын х
Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ
Улаанбаатарт өдөртөө +8 градус дулаан
Монгол Улсын гавьяат багш С.Шаарийбууд гурван өрөө орон сууц олголоо
2026.06.24-07.06-ны өдрүүдэд халуун усны хязгаарлалт хийгдэх газрууд
Ногоон нуур орчмын 5.5 га газар бүх насны хүүхдэд зориулсан тоглоомын талбай бүхий цэцэрлэ
