Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо “Тост, Тосон бумба” үндэсний хэлэлцүүлэг үргэлжилж байна.
Яг одоо Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар “Тост, тосон бумбын нурууг орон нутгийн тусгай хамгаалалтад авсан аймаг, сумын ИТХ-ын тогтоол, аиглалтын лицензийн талаар” сэдэвт илтгэл тавьж байна.
Тэрбээр “Манай аймаг газар нутгаа гурван бүсэд хуваадаг. Нутгийн 8.8 хувь нь тусгай хэрэгцээнд байдаг. Нийт нутаг дэвсгэрийн 3.3 хувийг ашиглалтын лицензтэй газар эзэлдэг. Өөрөөр хэлбэл, ашигт малтмалын 99 зөвшөөрөл бий. Сүүлийн жилд орон нутгаас ашиглалтын лиценз нэмж олгохгүй байх бодлого барьж ажилласан. Жил ирэх тусам тодорхой хэмжээгээр буурч байгаа гэж ойлгож болно. Өмнөговь аймаг стратегийн орд газарт найман компани үйл ажиллагаа явуулж байна. Тусгай хамгаалалттай газрын өнөөгийн байдал хүнд. Нийт газар нутгийн 66.8 хувь нь тусгай хамгаалалттай газар нутгийг эзэлж байна. Их хэмжээний газрыг 2015 онд тусгай хамгаалалтад авсан байдаг. Нийт 22.2 хувь тусгай хамгаалалтад авсан” гэдгийг илтгэлдээ онцоллоо.
Түүнчлэн “Уул уурхайтай холбоотойгоор усны асуудал тулгамдаж байна. Малын бэлчээр, тоосжилтын асуудал хүнд байна. Улмаар орон нутгийн иргэдийн хооронд гарч байгаа янз бүрийн маргаан их бэрхшээлтэй байдаг. Уул уурхайн усны хэрэглээгээр хамгийн их ус хэрэглэдэг уурхай бол Оюутолгой, Энержи ресурс. Уул уурхайг дагасан тээвэрлэлтээс тоосжилт бий болж байна. Нөгөө талаасаа Улаанбаатар хотоос уурхайд руу чиглэсэн тээвэрлэлтээс үүдэж тоосжилт бий болж байна гэхэд болно. Стратегийн ач холбогдолтой уурхайд аймагтай гэрээ байгуулдаг. Бусад нь орон нутагтайгаа гэрээ байгуулдаг. Уул уурхайгаас орж ирж байгаа орлогыг аймаг, сумдад нь төвлөрүүлэх чиглэлд ажиллаж байна. Өнөөдөр ашигт малтмалын ашиглалтын зөвшөөрлийг орон нутгаас олгохгүй байна. Харин хайгуулын зөвшөөрлийг орон нутгаас авч байна” гэв.
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар хэлэхдээ “Тост, тосон бумбын нурууны 568 мянган га газрыг тусгай хамгаалалтад авах хүсэлтийг Засгийн газарт 2011 онд уламжилж байсан. Мөн 2014 онд бэлчээр ховордсон гэх шалтгаанаар бүхэлд нь тусгай хамгаалалтад авах ажлыг зохион байгуулж байсан. Орон нутгаас тусгай хамгаалалтад авсан. Одоогийн олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаа “Саут Гоби Коал Транс”-ын Баянтэсийн уурхайн газар багтаж байгаа юм. Харин Засгийн газрын 2017 оны 91 дүгээр тогтоолоор “Саул Гоби Коал Транс” компанийн газрыг багтаагаагүй байдаг” гэсэн юм.


“Томуугийн эсрэг хамтдаа” дархлаажуулалтын аян нийслэлийн хэмжээнд эхэллээ
Гавьяат барилгачин, М.Могойторт Хөдөлмөрийн баатар цол хүртээв
Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
Хилийн боомтуудын 2026 оны есдүгээр сард ажиллах цагийн хуваарь
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 94 зөрчил бүртгэгджээ
Есдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Ээлжит бус чуулган товлон зарлалаа
УИХ-ын дарга С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
Өнөөдөр цагаагчин могой өдөр
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Усны ослын дуудлага 28.3 хувиар өссөн байна
Шинэ клип: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Япон улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэги Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 68 зөрчил бүртгэгджээ
С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан хөшөөг шилжүүлнэ
“Мянган морьтон” аялал жуулчлалын арга хэмжээнд үйлчлэх автобусны хуваарь
Өнөөдөр цагаан луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +30 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа
“Мянган морьтон” аялал жуулчлалын арга хэмжээ есдүгээр сарын 5, 6-нд болно
Нийслэлийн хэмжээнд 2026-2027 оны хичээлийн жилд 1 дүгээр ангид 37,926 хүүхэд элсэн суралцаж байна
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн 300 оюутан гадаад улсыг зорилоо
“Алтан намар 2026” төмс, хүнсний ногооны өргөтгөсөн худалдаа нийт 18 байршилд болж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт Бельгийн Хаант Улсын Холбооны парламентын Төлөөлөгчдийн танхимын
Энэ өвөл нийслэлд 430 мянган тонн шахмал түлшийг 446 цэгээр борлуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн и
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн Холбооны Улсуудад ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэ
Аюулт үзэгдэл, ослын 69 удаагийн дуудлагаар 13 иргэний амь насыг авран хамгаалжээ
УНТЭ түрүү булчирхайн хорт хавдрын шинэ үеийн оношилгоог Монголд анх удаа нэвтрүүлжээ
Дуучин Л. Сөрөлт, А. Түмэн-Өлзий нарын уран бүтээл “Хайрлаж болохгүй хайр”
Нийслэлийн 70 дугаар сургуульд тусгай хэрэгцээт 380 гаруй сурагч суралцаж байна
