Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн /2019.08.21/ хуралдаан сайжруулсан шахмал түлшний 40 дундын агуулахууд болон борлуулалтын цэгүүдэд хийсэн хяналт шалгалт болон нийслэл хотод зөвшөөрөлгүй баригдаж байгаа барилгуудад хийсэн шалгалтын талаарх мэдээлэлүүдээр үргэлжиллээ.
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд энэ сарын 10-наас 19-ны хооронд “Тавантолгой түлш” ХХК дээр сайжруулсан шахмал түлшний туршилтын тээвэр хийж, цаашид авч хэрэгжүүлэх шаардлагатай асуудлуудын талаар нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал танилцуулав. Тэрбээр хэлэхдээ “Туршилтын тээвэрлэлт хийж байхад хэд хэдэн яаралтай шийдвэрлэх асуудал байгаа нь ажиглагдсан. Диспетчерийн алба ажиллуулж сайжруулсан түлшний захиалга авахаас авахуулаад үйлдвэрийн бүсэд нэмж байгуулах ажлууд ажиглагдлаа. Мөн туслан гүйцэтгэгчийн мэдээллийн сан, дата бааз бүртгэл бий болгох зэрэг ажлуудыг нэмж хийх шаардлагатай байна” гэлээ.Одоогийн байдлаар 240 борлуулагчидтай гэрээ байгуулж Амгалан, Дөлгөөн нуурын баазуудад 20000 орчим тонн түлш нөөцөлсөн байна. Түүнчлэн хэрэглэгчид сайжруулсан шахмал түлшийг худалдан авахдаа “Сайн” нэртэй смарт карт ашиглах бөгөөд энэ сарын 26-30ны хооронд бүрэн хэвлэгдэж дуусах талаар зөвлөлийн гишүүдэд мэдээлэл хийлээ. Хотын захирагч С.Амарсайхан “Өвлийн бэлтгэл ажлын хүрээнд есдүгээр сарын 1-нээс өмнө ашиглалтад байгаа дундын 40 агуулах, 504 цэг шаардлагатай түлшийг нөөцөлж бүрдүүлсэн байх ёстой. Тиймээс шаардлагатай асуудлуудад яаралтай арга хэмжээ авч, зохих журмын дагуу хэрэгжүүлэхийг” холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.
Дараагаар нь Улаанбаатар хотод зөвшөөрөлгүй баригдаж байгаа барилгуудад хийсэн хяналт шалгалт хийж зохих журмын дагуу арга хэмжээ авч ажилласан талаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун мэдээлэл хийлээ. Шалгалтад нийт 374 аж ахуй нэгж, иргэний 569 блок барилгыг хамруулснаас барилгын угсралтын ажлын зөвшөөрөл аваагүй, архитектур төлөвлөлтийн даалгавар биелүүлээгүй гэх мэт зөрчлүүд цөөнгүй илэрсэн байна. Хотын захирагч С.Амарсайхан “Төрийн хүнд сурталаас иргэн аж ахуй нэгжүүд залхаж, эцэс сүүлдээ шат дараалсан зөвшөөрлүүдээ авалгүй барилга байгууламж барьж эхлүүлэх ихсэж байна. Тиймээс нийслэлийн Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Хот байгуулалт хөгжлийн газрын удирдлагууд ажлын уялдаа холбоогоо нэгтгэж ажилла, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж иргэнд зохих хариуцлагыг хүлээлгэж ажилла. Төрийн хүнд суртлаа больж иргэд аж ахуй нэгжүүдэд хүндрэл учруулахгүй ажилла” гэлээ.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон этгээдийг илрүүллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Өнөөдөр харагчин могой өдөр
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг хааж үг хэллээ
Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Баярсайханы Орхонбаяр түрүүлж, Улсын даян аварга цол хүртлээ
Улаанбаатарт өдөртөө +22 градус дулаан
НҮБ-ын ХХААБ-ын ерөнхий захирал мэндчилгээ ирүүлжээ
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин мэндчилгээ ирүүллээ
Ерөнхийлөгч Доналд Ж.Трамп Үндэсний их баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Нийслэлийн Эрүүл мэндийн газраас 45 баг иргэдэд тусламж, үйлчилгээ үзүүлж байна
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Наадмаар хуушуур идэхдээ юуг анхаарах вэ?
БНСУ-ын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Үндэсний их баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
Наадмын амралтын өдрүүдэд нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд дараах хуваарийн дагуу аж
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нар Үндэсний их баяр наадмын нээлтэд хүндэ
УИХ-ын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв
