Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 2-12 насны хүүхдийн шүдийг эмчилж, эрүүлжүүлэн хүн амыг амны хөндийн эрүүл ахуйг сахих дадал хэвшилд сургах, шүдний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх ажил улс орон даяар хэрэгжиж байгаа билээ.Өнөөдөр Эрүүл мэндийн Сайд Д.Сарангэрэл тус хөтөлбөрийн ажлын хэсгийн гишүүдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хагас жилийн хугацаанд хийсэн ажлын үр дүн, явцын мэдээлллийн талаар холбогдох албан тушаалтнууд танилцууллаа.

Энэ жил 2-6 насны хүүхдүүдийг хөтөлбөрт хамруулж байгаа. Энэ сарын 26-ны байдлаар уг хөтөлбөрт 77528 хүүхэд хамрагджээ.
Дашрамд дуулгахад, Эрүүл мэндийн даатгалын байгууллагаас зохион байгуулсан сонгон шалгаруулах уг үйл ажиллагаанд улсын хэмжээнд 243 хувийн хэвшлийн шүдний эмнэлэг оролцсоноос орон нутагт 84, нийслэлд 115 эмнэлэг, нийт 199 эмнэлэг тэнцсэнээс 153 эмнэлэг гэрээ байгуулж албан ёсоор үйл ажиллагаа явуулж байна.

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээ байгуулан, үйл ажиллагаагаа явуулж байгаа эмнэлгүүдийн мэдээллийг тус газрын www.emd.gov.mn сайтад байршуулсан.
Мөн “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийн хамрагдалтын 7 хоног бүрийн мэдээллийг дээрх сайтад тогтмол байршуулсан байгаа билээ.

Цаашлаад энэхүү хөтөлбөр 2023 он хүртэл хэрэгжихдээ сонгон шалгаруулалтад тэнцсэн аймаг, нийслэлийн хувийн хэвшлийн шүдний эмнэлгүүдтэй хамтарч хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийг сайжруулан эрүүлжүүлэх, тусламж өгөх, урьдчилан сэргийлэх үйлчилгээг гүйцэтгэх юм.

Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
