Монгол, Оросын найрамдал, хамтын ажиллагаа, эв нэгдэл, ахан дүүгийн найрсаг харилцааны тод илэрхийлэл нь 1975 онд Агуу их эх орны дайны ялалтын 30 жилийн ойд зориулан босгосон “Орос цэргийн алдар” хөшөө цогцолбор билээ. Анх Зөвлөлтийн цэргүүд бүтээн байгуулсан тус цогцолбор нь түүх, соёлын үнэт өвийг таниулах, залуу үеийг цэрэг-эх оронч үзлээр хүмүүжүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Тус цогцолборыг 2017 оноос хойш үе шаттайгаар сэргээн засварлаж ирсэн бөгөөд 13 метр өндөр нэргүй баатрын хөшөө, Монгол-Зөвлөлтийн морьт механикжуулсан бүлэгт зориулсан, хурандаа З.Аюушийн нэрэмжит танкийн хөшөө, “Дайны бурхан” гэж нэрлэгддэг их бууг суурилуулсан бөгөөд одоогоор усан оргилуур, авто болон дугуйн замын ажил хийгдэж байна. Тус цогцолборын нээлтийн ёслолын ажиллагаа Говьсүмбэр аймагт боллоо.
Ёслолын ажиллагаанд ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Цэрэг-агаарын атташе, хурандаа Г.М.Сулимук, ЗХЖШ-ын Иргэн-цэргийн харилцааны хэлтсийн дарга, хурандаа С.Төмөрхуяг, ЗХУ, БНМАУ-ын баатар, сансрын нисгэгч, чөлөөнд байгаа хошууч генерал Ж.Гүррагчаа, “Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл” ТӨААТҮГ-ын ерөнхий захирал, бэлтгэл хошууч генерал С.Баасанхүү, ҮБХИС-ийн Цэргийн нэгдсэн сургуулийн захирал, хурандаа Ж.Цэрэнчимэд, Говьсүмбэр аймгийн ИТХ-ын дарга Г.Батзам, аймгийн Засаг дарга Г.Батсуурь, Засаг даргын орлогч Ш.Билэггүмбэрэл, ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа С.Бат-Эрдэнэ болон албаны бусад хүмүүс, орон нутгийн иргэд оролцлоо. Энэ үеэр ЦДБЭЧ-ын уран бүтээлчид урлагийн тоглолтоо сонирхуулж Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлах, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх үүргээ гүйцэтгэлээ.
Говьсүмбэр аймгийн Засаг дарга Г.Батсуурь хэлсэн үгэндээ “Дайны хүнд жилүүдэд болон тайван цагийн бүтээн байгуулалтын үед өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж ирсэн Монгол-Зөвлөлтийн дайчин эрсийн ган бат нөхөрлөл, алтан амиараа байгуулсан түүхэн гавьяаг хүндэтгэн алдаршуулах, хойч үедээ таниулан сурталчлах эрхэм зорилгын дор Говьсүмбэр аймгийн удирдлага энэхүү цогцолборыг сэргээн засварласан” гэдгийг онцолсон бол хурандаа Г.М.Сулимук “Халхын голын байлдааны ялалтын 80 жил, Монгол Улс болон ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтсоны 98 жилийн ой тохиосон энэ цаг үед “Орос цэргийн алдар” хөшөө цогцолборын нээлтэд оролцож байгаадаа туйлын баяртай байна” гэж нутгийн удирдлагуудад талархсан сэтгэгдлээ илэрхийлсэн юм.

Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Дүүрэг бүрд “Хотхоны бага”, “Төрөлжсөн ахлах”, “Олон улсын хөтөлбөртэй” сургууль байгуулах ажил эхэллээ
Өнөөдөр хөх хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +9 градус дулаан
Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол ” агуулгын дор зохион байгуулагдана
Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо
АТГ: Авлигын эсрэг сургалтад 1396 албан тушаалтныг хамруулав
Төв талбайн эвдэрсэн хавтанг шинэчилж, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшихээр Л.Нинжжамц, З.Боргилмаа, Э.Дагиймаа нар хүсэлтээ өгөөд байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алдлаа
Засгийн газрын хуралдаан болж байна
Балжиннямтай өдөр
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа
“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийсэн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Б.Пүрэвдагва: Хүн төвтэй, хүүхдэд ээлтэй, хүртээмжтэй хотын төлөө гол үйл ажиллагаагаа чиг
2025 онд барилгын салбарт 100 мянга гаруй ажлын байр бий болжээ
Засгийн газрын хуралдаан болж байна
Төв аймгийн Батсүмбэр сумын түймэрт өртсөн ойг нөхөн сэргээх ажил эхэллээ
Эрчим хүчний салбарынханд төрийн дээд цол, одон, медаль гардуулав
Шадар сайд Н.Номтойбаяр Алтай орчмын дэд бүс нутгийн олон улсын хуралд оролцож байна
Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ
Ерөнхий сайд Н.Учрал: Илүү олон жил төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зургаадугаар сарын 15-ны өдрөөс эхлэн халуун усны хязгаарлалт хийгдэх газрууд
БНСУ-д олон жил ажиллаж, амьдарч байгаа монголчуудыг гэр бүлтэй нь уулзуулах асуудлыг хөнд
Энэ онд ноос, ноолуур, арьс, ширний салбарт 535 тэрбум төгрөгийн зээл олгоно
Санзайн авто болон явган замын засварыг наймдугаар сарын 15-нд дуусгана
