Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв “Ажлын байранд анхны тусламж үзүүлэх нь” сургагч багшийн сургалтыг Монголын улаан загалмай нийгэмлэг болон НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллагатай хамтран зохион байгууллаа. Сургалтад Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвөөс ХАБЭА-н чиглэлээр сургалт зохион байгуулах эрх авсан Төрийн болон төрийн бус сургалтын байгууллагуудын 88 сургагч багш нар хамрагдсан ба сургалтыг МУЗН-ийн Анхны тусламжийн мастер багш Б.Гантулга удирдан явуулсан юм.
Монгол улсад зам тээврийн, ахуйн болон үйлдвэрлэлийн ослын тоо жилээс жилд өсөн нэмэгдсээр байна. Иймд иргэн бүр анхны тусламжийг ахуйн хүрээнд, үйлдвэрийн нөхцөлд, ажлын байранд, хаана ч үзүүлэх мэдлэг чадвар, дадлыг эзэмшсэнээр амь нас, эрүүл мэнд, осол гэмтлийн хохирлыг үлэмж хэмжээгээр бууруулах боломжтойгоос гадна ажлын байранд тохиолдож болох гэмтлүүдийн үед авах арга хэмжээг орчин үеийн сургалтын материал, тоног төхөөрөмж ашиглан анхны тусламж үзүүлэх мэдлэг, чадварыг сургалтад хамрагдсан багш нарт эзэмшүүллээ.
Уг сургалтын зорилго нь ажлын байранд гарч болох аюул, эрсдэлүүдийг таниулах, осол гэмтлийн үед эмнэлгийн тусламж ирэхээс өмнө цаг алдалгүй, өөртөө болон бусдад анхны тусламжийг аюулгүй, зөв үзүүлэх мэдлэг, чадварыг олгох юм.







Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 зөрчил бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
Шинэ клип: Дуучин П.Жимсээ “Хос орчлон”
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 82 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр улаагчин хонь өдөр
Ерөнхий сайд Н.Учрал “АЙЧИ НАГОЯА-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
