Нийслэлийн Онцгой комиссын 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн хурлаас өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын удирдах ажилтны ээлжит бус шуурхай хурал хуралдлаа.
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар Нийслэлийн Онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэр, өгсөн үүрэг даалгаврын талаар болон томуу, томуу төст өвчний өнөөгийн байдал, шинэ коронавирусийн халдварын талаар мэдээлэл хийлээ.
Ээлжит бус шуурхай хурлаас НЭМГ-ын харьяа эрүүл мэндийн байгууллагын удирдах ажилтнуудад дараах үүрэг даалгаврыг өглөө. Үүнд:
- Гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тодотгол хийж, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал үүссэн үед шаардлагатай хүний нөөц, эм, эмнэлгийн хэрэгсэл, хамгаалах хувцас хэрэгслийн нөөцийг бүрдүүлэх, тусгаарлах өрөөний бэлэн байдлыг хангах
- Эмнэлэгт хэсэгчлэн хөл хорио тогтоох, өвчтөний сахиур, эргэлтэнд зохицуулалт хийх
- Эмч, эмнэлгийн ажилтан, үйлчлүүлэгчдийг халдвараас хамгаалах, амны хаалт, гар угаах, халдваргүйтгэх нөхцөлийг бүрдүүлэх
- Тухайн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй байгууллага, аж ахуйн нэгжүүдэд шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх талаар мэдээ мэдээлэл, сургалт сурталчилгааг эрчимжүүлэх
Түүнчлэн НЭМГ-ын хэлтэс албадын дарга, холбогдох мэргэжилтнүүд, харьяа эрүүл мэндийн байгууллагын дарга, орлогч нарт утсаа 24 цагаар нээлттэй байлгах, яаралтай мэдээ мэдээллийг цаг тухай бүрт авч, хариу мэдэгдэж байх талаар үүрэг өглөө.
НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон этгээдийг илрүүллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Өнөөдөр харагчин могой өдөр
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг хааж үг хэллээ
Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Баярсайханы Орхонбаяр түрүүлж, Улсын даян аварга цол хүртлээ
Улаанбаатарт өдөртөө +22 градус дулаан
НҮБ-ын ХХААБ-ын ерөнхий захирал мэндчилгээ ирүүлжээ
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин мэндчилгээ ирүүллээ
Ерөнхийлөгч Доналд Ж.Трамп Үндэсний их баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Нийслэлийн Эрүүл мэндийн газраас 45 баг иргэдэд тусламж, үйлчилгээ үзүүлж байна
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Наадмаар хуушуур идэхдээ юуг анхаарах вэ?
БНСУ-ын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Үндэсний их баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
