Эрүүл мэндийн даатгалын байгууллага нь даатгуулагч иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Элэг бүтэн Монгол “ үндэсний хөтөлбөрийн хүрээнд эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцан элэгний В, С вирусийн идэвхжил тодорхойлох шинжилгээг хийх гэрээт лабораториудад холбогдох байгууллагуудтай хамтран хяналт шалгалт хийсэн талаар иргэд олон нийтэд мэдээлэл хүргэсэн.
Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт даатгуулагчдад бодит, чанартай хүрч байгаа эсэхэд хяналт шалгалт хийсэн ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн эрүүл мэндийн даатгалын улсын байцаагчийн актаар “Хаппи веритас” лабораторид 876.0 сая , “Ай Ти” лабораторид 526.0 сая, “Итгэл”лабораторид 272.0 сая нийт 1.6 тэрбум төгрөгийн төлбөр тогтоож эрүүл мэндийн даатгалын санг хохиролгүй болгуулахаар шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байна.
Дээрх гурван лаборатори нь эрүүл мэндийн даатгалын улсын байцаагчийн актыг эс зөвшөөрч хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргаад байгаа юм.
Манай байгууллага эрүүл мэндийн даатгалын улсын байцаагчийн актыг төлүүлэх, нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгуулах чиглэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна.
Одоогийн байдлаар “Хаппи веритас” лабораторийн нэхэмжлэлийн дагуу Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхээс товлосон шүүх хурал тус лабораторийн хүсэлтээр удаа дараа хойшлогдоод байна.
Түүнчлэн эрүүл мэндийн даатгалын улсын байцаагчийн хийсэн явцын хяналтаар “Эн Ар Би” ХХК-ийн “Ай Ти” лаборатори нь мэргэжлийн хүний нөөцгүй, эмчийн хяналтгүй шинжилгээ хийж байсан зэрэг гэрээний зөрчлийг илрүүлж 91.0 сая төгрөгийн санхүүжилтийг эрүүл мэндийн даатгалын сангаас олгохгүй байхаар шийдвэрлэсэн юм.
Тус компани нь Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 91.0 сая төгрөгийн санхүүжилтийг олгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд 02-р сарын 04-ний өдөр болохоор товлогдсон шүүх хуралдаанд тус лабораторийн өмгөөлөгч,төлөөлөгч ирээгүй тул эрүүл мэндийн даатгалын сангаас “Эн Ар Би” компанид 91.0 сая төгрөг олгохгүй байх эрүүл мэндийн даатгалын байгууллагын шийдвэр хүчинтэй хэвээр үлдлээ.

Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 зөрчил бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
Шинэ клип: Дуучин П.Жимсээ “Хос орчлон”
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 82 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр улаагчин хонь өдөр
Ерөнхий сайд Н.Учрал “АЙЧИ НАГОЯА-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
