Нийслэлийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээг сайжруулах талаар цаашид авах арга хэмжээ”-ний тухай А/1358 дугаар захирамжийн 1.6, 1.7 дахь заалтын хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд Хотын Ерөнхий менежер өнгөрсөн 01 сарын 23-ны өдөр Дүүрэг тус бүрт Засаг даргын орлогчоор ахлуулан, Монголын сууц өмчлөгчдийн холбоодын дээд зөвлөл, хувийн орон сууцны 2 мэргэжлийн холбоодын төлөөллийг оролцуулсан дэд ажлын хэсэг байгуулан 2020 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн дотор Сууц өмчлөгчдийн холбоодын үйл ажиллагаанд үзлэг шалгалт явуулах болон бусад чиглэлээр хугацаатай үүрэг даалгаврыг өгсөн. Тус үүрэг даалгаврын хэрэгжилт, ажлын явц хэрхэн явагдаж байгаа талаар өнөөдөр холбогдох мэргэжлийн байгууллагууд, дүүргүүдийн Засаг даргын орлогч нарыг дуудаж хуралдлаа.
Баянгол дүүрэг, Сонгинохайрхан дүүрэг нутаг дэвсгэрийнхээ 50 хувьд нь дээрх хяналт шалгалтыг явуулсан. Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул, Баянзүрх дүүргүүд Коронавирусээс урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний хүрээнд шалгалтын ажлыг эхлээгүй байгаа тухай хурлын үеэр мэдэгдсэн юм.
Хотын Ерөнхий менежер ажлын хэсгийг шуурхай байгуулан хяналт шалгалтын ажлыг яаралтай явуулж 10 хоногийн дараа эргэн мэдэгдэх үүргийг дүүргүүдэд дахин өглөө. Шалгалт явуулахдаа гомдол, санал байнга ирдэг сууц өмчлөгчдийн холбоодыг нэн яаралтай шалгаж ажлын хэсэгтээ хувийн орон сууцны 2 мэргэжлийн холбоо, Улаанбаатар лифт НӨҮГ-аас төлөөллүүдийг оролцуулахыг үүрэг болгов. Урьд нь яг энэ чиглэлээр нэн ялангуяа СӨХ, хувийн орон сууцны конторуудад шалгалт явуулж байгаагүй бөгөөд хурлын үеэр болохгүй асуудлууд, анхаарах зөрчил дутагдал маш их байгааг онцолж байв.
Дээрх хяналт шалгалтыг явуулсны дараагаар “Орон сууцны тухай хууль”, “Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль”-ийг мөрдөж ажиллахад гарч байгаа хүндрэлүүдэд санал өгөх юм.

Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 65 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 зөрчил бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
Шинэ клип: Дуучин П.Жимсээ “Хос орчлон”
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ
Ерөнхий сайд Н.Учрал “АЙЧИ НАГОЯА-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ

Хотын төвийн СӨХ -ийн дарга юу ч хийдэггүй удирдах зөвлөл гэдэг нь сул цалинжхаас гадна нийтийн эзэмшлийн подвалуудыг түрээсэлж баяждаг. СӨХ – ийн дарга гэх албан тушаал байх ёсгүй. Менежер байж болох юм. Уг нь СӨХ-ийн мөнгийг захиран зарцуулах эрх оршин суугчдад л байх ёстой. Жилийн эхэнд оршин суугчид юу юуг ямар төсвөөр хийхээ шийдээд нийтийн эзэмшлийн түрээсээс хэдэн төгрөг орж ирэхээ тооцоод тухайн жилийн СӨХ-ийн төлбөрийг тогтоодог байх нь зүйтэй. Тэдгээр ажлуудыг хөөцөлдөж хийх менежерийг цалинжуулна. Гэтэл одоо юу ч хийдэггүй дарга гэдэг нь хамгийн их цалин орлогыг аваад юм хийж буй үйлчлэгч цэвэрлэгч нь хамгийн бага цалин авдаг. Дарга гэдэг орон тоо байх ч хэрэггүй.
100 МЯНГАН ТӨГРӨГ СӨХ-ИЙН ТӨЛБӨР ГЭЖ САР БҮР АВААД ЮУ Ч ХИЙХГҮЙ ЮМ АА. СӨХ-ИЙН ТӨЛБӨР ХЭД БАЙХ ЁСТОЙ ЮМ БЭ? МӨХ ЮУ ХИЙДЭГ БАЙГУУЛЛАГА ВЭ?