2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Москва-Улаанбаатар чиглэлийн “Аэрофлот” компанийн онгоцоор ирсэн Бүгд Найрамдах Франц Улсын иргэнээс Шинэ коронавирусийн халдвар илэрлээ. Тухайн иргэнийг Дорноговь аймагт тусгаарлан, давтан шинжилгээ хийж эхний хариуг баталгаажуулах юм. Нэгдүгээр хавьталд орсон 120 гаруй хүнийг тусгаарлан шинжилгээ авч, дам хавьталд орсон 500 гаруй хүнийг олж тогтоож байна.
Энэ хугацаанд Баянгол, Веранда, Ариг ресторан, ICC Tower-т очиж үйлчлүүлсэн, галт тэргээр зорчсон зэргээр хавьталд орсон иргэд өөрсдийгөө тусгаарлан, сэжигтэй шинж тэмдэг илэрвэл Халдварт өвчин судлалын үндэсний төвд хандахыг зөвлөж байна. Франц Улсаас зөөвөрлөгдөн ирсэн халдварыг тархахаас сэргийлж нийслэл, аймаг, сумаас гарах хот хоорондын зорчигч тээвэр болон хувийн тээврийн хэрэгсэл, орон нутгийн нислэг, суудлын галт тэрэгний хөдөлгөөнийг 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 07.00 цагаас 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 07.00 цаг хүртэл зогсоолоо.
Зайлшгүй шаардлагаар нийслэл, аймаг, сум руу зорчих бол нийслэл, аймгийн Онцгой комисст хүсэлтээ гаргаж зөвшөөрөл авах ёстой. Бүгд Найрамдах Франц Улсын иргэн Дорноговь аймгийн Улаанбадрах суманд үйл ажиллагаа явуулдаг “Бадрах Энержи” компанид ажилладаг. Нутагтаа 10 гаруй хонохдоо гэрийн ойролцоох дэлгүүрээр үйлчлүүлсэн, сүүлийн 14 хоногт зэрлэг мал, амьтан, сэг зэмтэй харьцаагүй, далайн захаар яваагүй, ойролцоох мужийн Зеблин дүүрэгт халдварын нэг тохиолдол бүртгэгдсэн гэж өгүүлжээ.
Монгол Улсад ирж Баянгол зочид буудалд байрлахад нь 14 хоног өөрийгөө тусгаарлаж, ажиглах зөвлөмж өгсөн ч хайхраагүй байна. Улмаар 2020 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар-Сайншанд чиглэлийн галт тэргээр явж Дорноговь аймгийн Улаанбадрах суманд байх “Бадрах Энержи” компанийн “Зөөгч Овоо” кэмпэд байрлажээ. Түүнээс хойш халуурах, хамар битүүрэх, хоолны дуршил муудах зэрэг шинж тэмдэг илэрсэн байна.
Өнөөдрийн байдлаар биеийн байдал нь тогтвортой, халуунтай байна. Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яам, тагнуул, цагдаа, мэргэжлийн хяналт зэрэг холбогдох бүх байгууллага шаардлагатай арга хэмжээг авч байна. Иргэд айж тэвдэлгүй, аль болох гэртээ байх, гараа тогтмол угаах, гадуур явах бол амны хаалт заавал зүүхийг Улсын онцгой комисс дахин зөвлөлөө гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Ерөнхий сайд Н.Учрал “АЙЧИ НАГОЯА-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
Балжинням, дашням давхацсан өдөр
Улаанбаатарт өдөртөө +5 градус дулаан
Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
