Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин Азийн Хөгжлийн Банкны Монгол Улсыг хариуцсан захирал Павит Рамачандранг өөрийнх нь хүсэлт тавьсан дагуу хүлээн авч уулзлаа.
Монгол Улсыг хариуцсан захирал Павит Рамачандран АХБ-аас коронавирусийн эсрэг хариу арга хэмжээ авах хүрээнд хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар Шадар сайдад мэдээлэл өглөө. Тухайлбал Эрүүл мэндийн яамтай хамтран хэрэгжүүлж буй “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5 төсөл” болон Техник туслалцааны төсөл батлуулсан тухай танилцуулсан юм.
Тэрээр Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссоос коронавируст халдварын эсрэг хэрэгжүүлж буй арга хэмжээнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ. Ноён Павит Рамачандран “Монгол Улс өнөөдөр дэлхийд үлгэрлэж байна. Ялангуяа эхний үед халдварын эсрэг маш зоримог шийдвэрүүдийг гаргасан нь эерэг сайн үр дүнтэй байна гэж харж байна. Энэ онцлог, амаргүй цаг үед Азийн Хөгжлийн Банкнаас бүс нутгийн тандалт судалгааг ч хийж байна. Монгол Улсын хувьд эдийн засаг хүндрэх магадлалтай гэж үзээд дэмжлэг туслалцаа үзүүлэх хэд хэдэн хувилбарыг ч бодолцож байна” гэсэн юм.
Шадар сайд Ө.Энхтүвшин Засгийн газар, УОК-оос хэрэгжүүлж буй үйл ажиллагааг өндрөөр үнэлэсэнд талархал илэрхийллээ. Тэрээр “Өнөөдөр би Монгол Улсын Онцгой комиссын даргын хувьд “Коронавирусийн халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээний стратеги”, мөн “Коронавирусийн халдварын цар тахлын хариу арга хэмжээний төлөвлөгөө” гэсэн хоёр чухал баримт бичигт гарын үсэг зурлаа. Уг хоёр баримт бичиг нь салбар хоорондын үйл ажиллагааг уялдуулах, мөн Засгийн газар, байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулахад хөшүүрэг болох юм. Энэхүү хоёр төлөвлөгөөнд тусгасан үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд Азийн Хөгжлийн Банкны дэмжлэг их байх болно” хэмээн онцоллоо гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
