Коронавирусний тархалтын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас өнөөдөр /2020.04.03/ ээлжит мэдээлэл хийлээ.
-Монгол Улсад коронавируст (COVID-19 халдвар болон сэжигтэй тохиолдол нэмж бүртгэгдээгүй байна.
-Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор зорчиж ирсэн 261 иргэнээс 37 нь ХӨСҮТ, үлдсэн нь Цэргийн төв эмнэлэг, “Асралт мед” эмнэлэг, Жаргалант сувилал болон бусад газарт тусгаарлагдсан байна.
-Тусгаарлагдсан иргэдийн биеийн байдал хэвийн байна.
-2020.04.01-нд Дархан-Уул, Сэлэнгэ аймагт бүртгэгдэж, тусгаарлагдсан 2 сэжигтэй тохиолдолд шинжилгээ хийхэд коронавирусын халдвар илрээгүй байна.
-ХӨСҮТ-ийн хувьд, нийт 326 сорьцонд шинжилгээ хийсэн байна. Тухайлбал:
-Катар улсаас зорчиж ирсэн буюу Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 42 иргэн, Орхон аймагт тусгаарлагдсан 20 иргэнээс халдвар илрээгүй байна.
-Улаанбаатар хот болон аймгийн эмнэлгүүдэд уушгины хатгалгаа өвчний оноштой хэвтэн эмчлүүлж буй өвчтөнүүдийн 81 сорьцыг цуглуулж, шинжилгээ хийхэд халдвар илрээгүй.
-ХӨСҮТ-д тусгаарлагдсан 110, Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 58 иргэнд давтан шинжилгээ хийхэд халдвар илрээгүй байна.
-Улсын хэмжээнд тусгаарлах байруудад нийт 2314 хүн ажиглалт, хяналт, тандалт, шинжилгээнд хамрагдаж байна.
-Нийт 324 эмч, эмнэлгийн мэргэжилтэн тусгаарлах байруудад ажиллаж, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлж байна.
-ХӨСҮТ-д түргэвчилсэн оношлуур болон PSR төхөөрөмжөөр шинжилгээ хийж, оношыг баталгаажуулж буй бөгөөд улсын хэмжээнд тандалт, судалгааны чиглэлээр цуглуулсан нийт сорьц, тусгаарлагдсан иргэдийн давтан шинжилгээ, тусгай үүргийн онгоцоор зорчиж ирсэн иргэдийн шинжилгээг хийх бүрэн боломжтой юм.
Эх сурвалж: #ЭМЯ

Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
