УНТЭ нь Бөөрний архаг дутагдалтай өвчтөнд бөөр орлуулах эмчилгээний нэг хэлбэр болох “Автомат хэвлийн диализ- APD” эмчилгээний технологийг нэвтрүүлжээ.
Өмнө нь өвчтөн өдрийн ихэнх цагийг эмчилгээндээ зарцуулдаг байсан бол тус технологийг нэвтрүүлснээр эмч, сувилагч, инженер, техникч нарын оролцоогүйгээр эмчилгээг гэртээ шөнийн цагаар /6-8 цаг/ хийх боломжтой болсон байна.
Уг эмчилгээ нь зүрхний дутагдал бүхий өвчтөнд илүү зохимжтой бөгөөд хэвлийн урд хананд даралт учруулдаггүй тул ивэрхийн хүндрэл, зүрхний дутагдал, судасны хүндрэл үүсэх нь бага аж. Үүнийгээ дагаад өвчтөний амьдралын чанар дээшилж, өдрийн цагаар сурч, хөдөлмөрлөх боломжтой болжээ. Өнөөдрийн байдлаар “Автомат хэвлийн диализ эмчилгээ”-ээр арван иргэн эмчлэгдэж байна.
Эмчилгээг эмч, сувилагч нар тухайн хүний биеийн жинд тааруулан машинд программчилж, хэвлийд байрлуулсан зориулалтын уян гуурсаар хордлого тайлах уусмалыг оруулж, гарган хийдэг байна.
Үүнээс гадна энэ сараас эхлэн Бөөрний төвийн Гемодиализийн тасагт гемодиализ эмчилгээний “В буюу содын уусмал” –ыг орчин үеийн шийдэл буюу хуурай хэлбэрээр хэрэглэж эхлээд байна.
Хуурай содын давуу тал нь хадгалах хугацаа урт, нян бактери үүсэх эрсдэлгүй, аппаратны хэвийн үйл ажиллагаанд үзүүлэх гаж нөлөө үгүй болж тээвэрлэх илүү тохиромжтой. “В” уусмалыг хуурай хэлбэрээр хэрэглэх болсноор гемодиализийн тасгийн диализийн аппаратны 80 хувь нь энэ технологиор эмчилгээг явуулж байна.

435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
