Шинэ Коронавирусын халдварт өвчний үед бэлэн байдлыг хангах, эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах ажлын хүрээнд эмчилгээний үед зайлшгүй хэрэгтэй уушги, зүрх орлуулагч ECMO /Extracorporeal membrane oxygenation/ аппаратыг Эрүүл Мэндийн Яамны захиалгаар УОК-ын санхүүжилтээр Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэгт өнөөдөр хүлээлгэн өглөө.
Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Дэлхий даяар тархаад буй Коронавирусын халдварыг дотооддоо алдахгүйн төлөө Эрүүл мэндийн яам өндөржүүлсэн бэлэн байдлыг ханган ажиллаж байна. Хэрэв халдвар гарсан тохиолдолд бэлэн байдлыг хангасан байх нь нэн чухал учраас бид яаралтай авах арга хэмжээнд бэлтгэж, энэхүү уушги, зүрх орлуулагч ECMO аппартыг өнөөдөр УНТЭ-т хүлээлгэн өгч байна.
Шинэ төрлийн Коронавирусын халдвар нь хамгийн түрүүнд уушгийг гэмтээдэг. Ингэснээр хийн солилцоо хийгдэж чадахгүй болж, тухайн хүн хүчилтөрөгч амьсгалын дутагдалд ордог. Харин шинээр нэвтрүүлж буй уушги, зүрх орлуулагч ECMO аппаратаар хүчилтөрөгчийн дутагдалд оруулахгүйгээр уушгины үйл ажиллагааг сэргээх боломжтой болгож байна. Нөгөөтэйгүүр манай улсын эрчимт эмчилгээ нэг шат ахиж байгаа юм. Уг аппаратыг УНТЭ-т суурилуулж, ашиглалт, аюулгүй ажиллагаа болон эмч, мэргэжилтнүүдийг сургах сургалтууд өнөөдрөөс хийгдэж эхэлж байна. Цаашид манай улсад зүрхний өвчтөнийг мэс засалд бэлдэх, тоног төхөөрөмж хүлээгдэж буй үед тухайн өвчтөнийг хүчилтөрөгчөөр хангаж, зүрхний үйл ажиллагааг дэмжих боломжууд бий болж байна. Түүнчлэн эрхтэн шилжүүлэх суулгах мэс засалд донор хүлээгдэж байгаа өвчтөнүүд донор нь гарч ирэх хүртэлх хугацаанд дэмжлэг үзүүлэх боломжоор хангагдаж байгаа юм” гэлээ.
ECMO аппаратын ашиглалт, аюулгүй ажиллагаа болон холбогдох мэргэжилтнүүдийг сургах сургалтыг зохион байгуулж байна
УНТЭ-ийн Эмнэлгийн техникийн албаны дарга С.УЧРАЛ: УНТЭ-д суурилуулж буй ECMO аппаратын ашиглалт, аюулгүй ажиллагаа болон холбогдох мэргэжилтнүүдийг сургах сургалтыг зохион байгуулж байна. Энэ сургалтад Эрчимт эмчилгээний, зүрхний, уушгины болон эрхтэн шилжүүлэлтийн эмч нараас гадна инженер техникийн ажилчид зэрэг өргөн бүрэлдэхүүнтэйгээр оролцож, ОНОЛ, ПРАКТИК хосолсон сургалтанд хоёр өдрийн турш хамрагдаж байна. Сургалтыг онлайнаар БНХАУ-ын эмч, мэргэжилтнүүд хийж байгаа бөгөөд сургалт аппарат хэрэгслүүдийг угсрах, суурилуулах зэрэг ажлыг хэрхэн гүйцэтгэх, ашиглах талаар үргэлжилж байна.
“ECMO буюу уушги орлуулагч аппаратыг тусламжтайгаар уушги хатуурахгүй, сэргэх боломжтой”
УНТЭ-ийн Зүрхний эмгэг судлалын тасгийн эрхлэгч Д.ЭРДЭМБИЛЭГ: Зүрхний шигдээс өвчний үед зүрхний үндсэн үйл ажиллагаа алдагдсанаас болж амьсгал, зүрх судасны дутагдал үүсдэг. Энэ үед зүрхний булчингийн судсыг тодорхой хугацааны турш онгойлгохоос гадна, зүрхний үндсэн шахуургын үүрэг гүйцэтгэж, зүрхний агших чадварыг сэргээж хэвийн үйл ажиллагааг энэхүү ECMO аппаратаар орлуулах боломжийг Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн сайд, Улсын онцгой комиссоос бүрдүүлж өгсөнд талархалтай байна. Бид уушгины хатгалгаа өвчний хүндрэлийн улмаас өвчтөн амьсгалын аппаратанд орсон хэдий ч үр дүнгүй байгаа тохиолдолд энэхүү ECMO буюу уушги орлуулагч аппаратыг тусламжтайгаар уушги хатуурахгүй, сэргэх боломжтой болж байна гэсэн үг.







Өнөөдөр улаан бич өдөр
Улаанбаатарт өдөртөө -7 градус хүйтэн
УИХ-ын дарга С.Бямбацогт: Зээл бүрийн цаана иргэдийн цөхөрсөн итгэл бий. Үүнийг шийдэх ёстой
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Энэ бүх гүтгэлэг худал болохыг нотлохын тулд би ажлаа өгч байгаад нэр төрөө сэргээлгэнэ
УИХ-ын дарга С.Бямбацогт: Иргэдийнхээ орлогыг хамгаалж, амьжиргааг дэмжсэн төсвийг УИХ баталлаа
Нийслэлийн хэмжээнд “Шар дарцаг” аян эхэллээ
Улаанбаатарт өдөртөө -9 градус хүйтэн
Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна
Самбуугийн Энх-Эрдэнэ: Хорих ангиас ирсэн захидал миний үйлчлүүлэгчээсээ авсан том шагнал
Өвлийн идэш-2026 мах сүү, цагаан идээний нэгдсэн худалдааг зохион байгуулна
“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
УДЭТ-ын жүжигчин О.Энхтуул Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртлээ
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ
Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан
Өнөөдөр цагаан бар өдөр
Архангайд айлуудын гэрт хулгай хийсэн дөрвөн этгээдийг баривчилж, 31 хөөрөг, 19 даалин хураан авчээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
“Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болно
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн я
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө
Есөн улсын 129 иргэнийг Монгол Улсаас албадан гаргав
