Эмнэлгийн тусламж үйлчилгээний төвлөрөлийг сааруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, үндэсний төвүүдийн үйл ажиллагааг тогтолцооны түвшинд буюу нэгжээс нь лавлагаа шатлал хүртэл харилцан уялдуулах, нотолгоонд тулгуурласан бодлого боловсруулах зорилгоор Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан наймдугаар сарын 26-аас эхлэн лавлагаа шатлалын эмнэлгүүдийн одоогийн байдал, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэн хамтарсан цуврал уулзалтуудыг зохион байгуулж байна.
Уулзалтанд ЭМЯ-ны харьяа газар, хэлтсийн удирдлага болон мэргэжилтнүүд, Нийслэл, дүүргийн эмнэлгийн удирдлагууд оролцож байна.
Өнөөдрийн хамтарсан уулзалтаар Эмгэг Судлалын Үндэсний Төвийн захирал, АУ-ны доктор, клиникийн профессор Г.Уянга тус төвийн хөгжлийн хөтөлбөрөө танилцуулж, холбогдох асуудлаа холбогдох албаныхантай хэлэлцлээ.
Уулзалтын үеэр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Өнөөдөр байгууллагынхаа танилцуулгыг хийсэн Эмгэг Судлалын Үндэсний төвийн хамт олонд баярлалаа. Эрүүл мэндийн салбарын ялангуяа нотолгоонд сууриласан анагаах ухааны чухал салбаруудын нэг нь эд эс, эмгэг судлал юм.
Эмгэг судлалыг хөгжүүлэхгүйгээр бид эрүүл мэндийн салбар хөгжиж байна гэж хэлэхэд дутагдалтай бөгөөд хүссэн хэмжээнд хүртэл хөгжүүлэх нь чухал. Бид хөгжлийг үнэтэй тоног төхөөрөмж, үнэтэй шинжилгээгээр хязгаарлаж ойлгож болохгүй. Эд эс, эмгэг судлалыг хөгжүүлж чадсанаар онош буруу тавигдах мэргэжлийн алдаанаас сэргийлэх, цаг алдалгүй эмчилгээ, үйлчилгээг эхлүүлэх боломжийг бүрдүүлэх, ард иргэд гадаад руу шинжилгээгээ баталгаажуулна гэж зорчих хөдөлгөөнийг багасгах зэрэг олон талын ач холбогдолтой.
.jpg)
Эмгэг судлалын өнөөдрийн энэ тогтолцоог өөрчилж, сайжруулахгүй бол тодорхоогүй зүйл их байна. Хамгийн наад захын жишээ нь эмнэлгүүдээс эд эсийн шинжилгээ авах, сорьцыг ЭСҮТ-д илгээх, шинжилгээний хариуг эргээд хэрхэн хүргэх энэ цикл ямар урсгал, системээр явахыг тодорхой болгох, шинжилгээний эцсийн дүгнэлтийг хэн хийх ёстой, лаборотори эмнэлгүүдийн хоорондын уялдаа холбооны зураглалыг тодорхой болгох нь нэн шаардлагатай. Өнөөдөр үйлчлүүлж буй ард иргэдэд саванд нь шинжилгээг нь хийж өгөөд нэг газар руу өгчих гээд явуулдаг эмнэлгүүд ч байна. Бид энэ асуудлаас эхлээд шийдэх, боловсронгуй болгох олон ажил байна. ЭСҮТ-д энэ тогтолцоог нэгжээс нь эхлээд цогцоор нь харах, боловсронгуй болгох эрх, бас үүрэг нь байгаа. ЭМЯ-ны зүгээс бодлогоор хэрхэн дэмжих вэ гэдгийг богино хугацаанд санал болгож буй асуудлыг шийдвэрлэхэд анхаарна. Харин ЭСҮТ ойрын хугацаанд хөгжлийн төлөвлөгөө, тэргүүлэх чиглэл, нэн тэргүүнд шийдвэрлэх асуудлаа хэлэлцүүлэгээс гарсан санал, зөвлөмжийг тусган хэлэлцэж, дэмжлэг авах шаардлагатай тулгамдсан асуудлаа тодорхой болгохыг” зөвлөв.



Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
