ГССҮТөв МОНГОЛ улсад АНХ УДАА өвдөгний үений мөгөөрсөн эдийн гэмтлийн үед дурангийн аргаар мөгөөрс шилжүүлэн суулгах МЭС ЗАСЛЫГ амжилттай нэвтрүүллээ.
Тус мэс заслын багыг ХГСТ-3 их эмч Д.Энхтүвшин ахалсан бөгөөд багт ЭЭМТ их эмч Ч.Энхтүвшин, ХАЯТТ их эмч Б.Ёндонжунай, ГССҮТөвийн резидент эмч Б.Оргил, НМЗТ сувилагч Б.Жавзандулам, ЭЭМТ сувилагч Д.Оюунчимэг нар багтжээ.
Манай улсад жижиг хэмжээтэй өвдөгний үений мөгөөрсний гэмтлийн үед зохиомлоор бичил хугарал үүсгэх, PRP болон үүдэл эсийн эмчилгээг ашиглаж байна. Харин энэ мэс заслын аргыг нэвтрүүлснээр мөгөөрсний гэмтлийг богино хугацаанд илүү үр дүнтэй эмчлэх боломжийг бий болгосон. Мөгөөрс шилжүүлэн суулгах мэс засал нь зовиур шаналгааг богино хугацаанд багасгах, том хэмжээний мөгөөрсөн эдийн дутмагшлыг нөхөх, үйл ажиллагааг эрт үед сэргээх, мөгөөрсөн эдийн дутмагшлаас үүсэх хүндрэлээс сэргийлэх, үүнээс улбаатай өвдөгний үений эргэшгүй өөрчлөлт болон үе солих мэс заслын тоог бууруулах ач холбогдолтой.
Одоогоор манай улсад судалгаа хараахан хийгдэж амжаагүй байгаа бөгөөд олон улсад хэвлэгдсэн судалгаанаас харахад богино (1-2 жил) болон урт хугацааны (5-10 жил) үр дүн 72-95%-д нь сайн байна. Сүүлийн жилүүдэд анагаах ухааны салбарт эдийг өөрийн эдээр нөхөх, үүдэл эсийн эмчилгээ зэрэг аргуудыг түлхүү судалж эмчилгээнд нэвтрүүлж байгаагаас мэс заслын үр дүнгүүд илүү сайжирч байна.
Мэс засал хийгдэх шалгуур үзүүлэлт:
- Гэмтлийн шалтгаантай
- Мөгөөрсөн эдийн дутмагшил 5 см хүртэл
- 50-с доош настай
- Донор талбай хангалттай байх
Өвдөгний үений мөгөөрсний гэмтэл нь гэмтлийн болон гэмтлийн бус /дегенератив/ гэсэн ерөнхий 2 шалтгаанаар үүсдэг байна. Гэмтлийн бус гаралтай буюу дегенератив өөрчлөлт нь удаан хугацааны туршид элэгдлийн улмаас бий болдог. Харин гэмтлийн шалтгаанаар буюу өвдөгний үеэр хөшигдөх, өндрөөс унах, хүчтэй гишгих гэх мэт механик хүчин зүйлийн нөлөөллөөр цочмог явцтай үүсдэг. Дээрх шалтгаануудын улмаас өвдөгний үений мөгөөрсөн гадаргуу гэмтдэг бөгөөд шинж тэмдэг нь шууд илрэх эсвэл хожуу илэрч болдог. Өвдөлт, үений хөшингө байдал үүсэх, тогтворгүй болох, үе гацах гэх мэт шинж тэмдэг илэрч болдог.



Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өгл
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ

sain baina