Бидний эрхэм анд, журмын нөхөр “Содон мөрөөдөл” ТББ-ын Гүйцэтгэх захирал, Ганбатын СОЛОНГО нь 2020 оны 12-р сарын 21-ний өдөр хүнд өвчний улмаас таалал төгсөж, гэр бүл найз нөхөд бидэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.
Г.Солонго 1979 онд Баян-Өлгий аймгийн Буянт суманд төрж Ерөнхий боловсролын сургуулийг дүүргэсэн. 2001 онд МУИС-ийг олон улсын сэтгүүлч мэргэжлээр төгссөн бөгөөд Монголын сэтгүүл зүйн салбарт өөрийн давтагдашгүй өнгө төрх орон зайг бий болгон олон бүтээл туурвиж уншигчдын хүртээл болгосон билээ.
Тэрээр уран бүтээлийн зэрэгцээ Монголын өсвөр насны охид, хүүхдүүдийн хүмүүжил төлөвшил, эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурь тэдний манлайллыг дэмжих чиглэлээр олон төрлийн ажлыг санаачлан зохион байгуулсан шилдэг залуу манлайлагч байлаа.
Охид, эмэгтэйчүүдийн дунд: “ Мэдлэгийн хүч” хэлэлцүүлэг, “Мэдлэг хуваалцах аялал” , “LIFETHON” охидын чуулган, “Англи хэлтэй залуус хөтөлбөр”, СХД болон АЭХ-ны томоохон чуулганууд, эмэгтэйчүүдийн Жижиг дунд бизнес эрхлэлтийг дэмжих зорилгоор “Атилла”, “Хүүхдэд ээлтэй хороо” , “Сонгиноо гэрэлтүүлье”, “Бид мартахгүй, зэрэг төслүүдийг санаачлан, зохион байгуулсан. Түүний үрээр өнөөдөр СХД-ийн өсвөр насны олон охид ирээдүйд итгэх итгэл, урам зориг нь нэмэгдэн мэргэжлээ сонгох, авъяасаа нээн хөгжүүлэх, өөрийгөө өөрчлөн зорилгоо илүү тодоор харж чадах өөрчлөлтийг өөртөө бий болгосон.
Түүнчлэн СХД-ийн Ардчилсан эмэгтэйчүүд эвлэлдэн нэгдэх, нэгэн зорилготой, мөрөөдөлтэй, тэмүүлэлтэй болж, олон төсөл, аяныг хамтдаа эхлүүлж амжилттай дуусгаж чадсан юм. Тэрээр Ардчилсан үзэл санааг дэлгэрүүлэгч Ардчиллын бүсгүй байлаа. Журмын нөхөр Г.Солонго минь аливаа ажлыг ард нь гарч дуусгадаг тууштай зан чанар, элгэмсэг, нөхөрсөг, халуун дулаан сэтгэл нь бид бүгдийн сэтгэл зүрхэнд тодоос тод гэрэлтэн үлдэх болно. Хөх тэнгэрийн орондоо амгалан нойрсох болтугай.

435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
