Дотооддоо Коронавирусийн халдвар гарснаас хойш Цэргийн төв эмнэлэг нь Эрүүл мэндийн сайд, Батлан хамгаалахын сайдын хамтарсан тушаалаар халдвартай иргэдийг эмчлэх, тусламж үйлчилгээ үзүүлж эхэлсэн. Цэргийн төв эмнэлгийн хувьд Ковид-19 халдварын хамгийн том голомтууд болох Сэлэнгэ аймаг, БЗД-ийн нэгдсэн эмнэлэг болон иргэд Д-н ойрын хавьтлуудыг эмчлэх ажилд дайчлагдан ажиллаж байна.
Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 1,408 болсноос 896 хүн буюу 63.6 хувь нь эдгэрсэн. Үүнээс 280 тохиолдол нь Цэргийн төв эмнэлэгт эмчлэгдэн гарчээ. Тус эмнэлгийн хувьд нийт 20 баг ажиллаж, нэг ээлжиндээ 72-76 эмнэлгийн эмч, ажилтнууд ажиллаж байна.
Одоогоор тус эмнэлэгт 200 гаруй хүн эмчлэгдэж байгаа юм.

Өнгөрсөн хугацаанд Цэргийн төв эмнэлэг нь цар тахлын эсрэг бэлтгэл ажил болгож өөрийн шинэ барилгын дотоод зохион байгуулалтыг өөрчлөн, улаан, ногоон, шар бүсүүдийг байгуулж, эмч, ажилтнуудынхаа тусгаарлах байрыг тусад нь бэлтгэн, хүчил төрөгчийн хангалтыг 4 дахин нэмэгдүүлж, эмчилгээний байрныхаа давхар бүрийг эхо, рентген аппаратаар хангажээ.
Эрүүл мэндийн сайдын зүгээс тус эмнэлгийн удирдлагууд болон хамт олонд хариуцлагатай, бүх нөөц боломжоо ашиглан цар тахалтай тэмцэж байгаад талархал илэрхийлсэн байна.
Энэ хугацаанд ЭМЯ-аас тус эмнэлгийн үйл ажиллагааг дэмжин 10 амьсгалын аппарат хүлээлгэн өгч, үйл ажиллагаанд шаардлагатай бүх талын дэмжлэгийг үзүүлжээ.
Удахгүй ЭМЯ-аас тус эмнэлэгт PCR шинжилгээний лаборатори байгуулж өгөхөөр болсон аж.
.jpg)


Өнөөдөр улаан бич өдөр
Улаанбаатарт өдөртөө -7 градус хүйтэн
УИХ-ын дарга С.Бямбацогт: Зээл бүрийн цаана иргэдийн цөхөрсөн итгэл бий. Үүнийг шийдэх ёстой
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Энэ бүх гүтгэлэг худал болохыг нотлохын тулд би ажлаа өгч байгаад нэр төрөө сэргээлгэнэ
УИХ-ын дарга С.Бямбацогт: Иргэдийнхээ орлогыг хамгаалж, амьжиргааг дэмжсэн төсвийг УИХ баталлаа
Нийслэлийн хэмжээнд “Шар дарцаг” аян эхэллээ
Улаанбаатарт өдөртөө -9 градус хүйтэн
Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна
Самбуугийн Энх-Эрдэнэ: Хорих ангиас ирсэн захидал миний үйлчлүүлэгчээсээ авсан том шагнал
Өвлийн идэш-2026 мах сүү, цагаан идээний нэгдсэн худалдааг зохион байгуулна
“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
УДЭТ-ын жүжигчин О.Энхтуул Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртлээ
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ
Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан
Өнөөдөр цагаан бар өдөр
Архангайд айлуудын гэрт хулгай хийсэн дөрвөн этгээдийг баривчилж, 31 хөөрөг, 19 даалин хураан авчээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
“Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болно
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн я
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө
Есөн улсын 129 иргэнийг Монгол Улсаас албадан гаргав
