Тэрээр “Өнөөдөр буюу нэгдүгээр сарын 11-нд бүх нийтийн бэлэн байдлын зэрэглэл буурч, хөл хорионы дэглэм суларч байгаатай холбогдуулан нийт ард иргэддээ өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн ажлууд болон цаашид анхаарах, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар товч танилцуулъя.
Монгол Улс дотооддоо Ковид-19 халдвар гарснаас хойш хоёр сарын хугацаанд нэг сая 200 мянга гаруй хүнд хүнд шинжилгээ хийж, 1300 гаруй хүнийг эмнэлэгт хэвтүүлэн эмчилсэн. Энэ хугацаанд халдвар голомтлон гарсан зургаан аймагт ЭМЯ-аас бодлого, мэргэжил, арга зүй, эмнэлгийн тусламжаар ханган 10 багийг томилон ажиллууллаа. Мөн шаардлагатай тоног төхөөрөмжөөр ханган, 500 гаруй сая төгрөгийн нэг удаагийн хамгаалах хувцас, хэрэгслээр хангасан байна. Үүний үр дүнд халдвар гарсан аймгууд бүгд халдваргүй бүс болоход ойрхон байна. Тухайлбал Орхон 34 хоног, Архангай 40 хоног, Говьсүмбэр 40 хоног,Дархан-Уул аймаг 34 хоног, Сэлэнгэ болон Дорноговь аймгийн Замын-Үүд суманд халдвар гараагүй 18 хонож байна. Цаашид халдвар гарахгүй 10 хонох юм бол бүх аймаг халдваргүй эрүүл бүс болно.
Хамгийн эхний голомт болох Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлэгт өнгөрсөн оны 12 дугаар сарын 16-нд халдвар гарч өргөн хүрээг хамарсан. Тус голомт нь Улаанбаатарт бүртгэгдсэн нийт тохиолдлын 54 хувь буюу 324 батлагдсан тохиолдол илэрсэн. Хөл хорионы үед тус голомтыг хяналтад авах ажлууд хийгдсэнээр тохиолдлын тоо эрс цөөрсөн. Хоёрдугаарт, энэ оны нэгдүгээр сарын 5-нд Ачтан эмнэлэгтэй холбоотой голомт гарсан.Тандалтаар тус эмнэлгийн эмч, эмнэлгийн ажилтнуудын хүрээнд халдвар явах нь тодорхой болсон. Учир нь өнгөрсөн хугацаанд хэвтэн эмчлүүлж, үйлчлүүлсэн бүх иргэдийг шинжилгээнд хамруулахад халдвар авсан тохиолдол гараагүй. Тус голомттой холбогдуулан Баянгол дүүргийн 5, 6 дугаар хорооны нийт 20 мянган иргэнийг шинжилгээнд хамруулах ажил өнгөрсөн амралтын өдрүүдэд хийгдлээ. Өчигдөр буюу нэгдүгээр сарын 10-ны байдлаар нийт 14 мянган иргэнийг шинжилгээнд хамруулахад зургаан батлагдсан тохиолдол илэрлээ. Гэхдээ эдгээр зургаан тохиолдол халдварын хоёрдогч хавьтлаар бүртгэгдэж, эхний шинжилгээгээ өмнө нь өгсөн байсан. Өнгөрсөн хоёр хоногийн хугацаанд илэрч байгаа тохиолдлууд нь хяналтад тусгаарлах байранд байгаа тохиолдлууд юм.Тус голомтоос өдөрт илрэх тохиолдлын тоо 10-аа доош байна.Гуравдугаарт, Тэнүүн-Огоо автобус баазтай холбоотой голомт гарсан. Тус голомтоос батлагдсан тохиолдол 5-аас доош илэрч байгаа учраас бид бүхэн үүнийг хязгаарлаж хяналтдаа авсан гэж ойлгож болно. Дөрөвдүгээрт, Мөнххада ХХК-тай холбоотой голомт. Тус голомттой холбоотой хавьтлуудыг тусгаарлаж, шинжилгээнд хамруулсан. Сүүлийн өдрүүдэд энэ голомтоос илрэх халдварын тоо багассан.
Сүүлийн гурван халдварын голомт нь шинэ жилийн үеэр арга хэмжээ зохион байгуулсантай холбоотой гарсан учраас хатуу хөл хорионы дэглэмийг өнгөрсөн оны 12 дугаар сарын 23-аас энэ оны нэгдүгээр сарын 10-г дуустал тогтоосон. Өнгөрсөн хугацаанд бид зорилтот бүлэг, голомт гарсан дүүрэг, хороо, эрсдэлтэй бүлгүүдийг шинжилгээнд хамруулан тогтмол тандалт хийж ажиллалаа. Тандалтын шугамаар эрсдэлтэй байгаа эрүүл мэндийн байгууллагууд, эмийн сан, зах худалдааны төвийн ажилтнуудыг шинжилгээнд хамруулаад байна.
НЭГ. Өдөрт илэрч буй тохиолдлын тоо. Өмнө нь Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгтэй холбоотой өдөрт илрэх тохиолдлын тоо 50 хүрч байсан бол өнөөдөр шинэ илрэх тохиолдлын тоо 20 болж буурсан.
ХОЁР. Шинээр бүртгэгдсэн голомтын тоо. Өдөрт бүртгэгдэж буй шинэ голомтын тоо цаашид авч хэрэгжүүлэх ажилд чухал нөлөөтэй.
ГУРАВ. Халдварын түвшин буюу дайралтын хүч (AR). Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн голомтоос халдварын тохиолдол гарч байхад халдварлуулах магадлал 14 хувь хүрч байсан. Энэ үзүүлэлт өнөөдөр 1.1 хувь болтлоо буурсан.
ДӨРӨВ. 10 мянган хүн амд ногдох халдвартай хүний тоо.
ТАВ. Лабораторийн шинжилгээний эерэг хувь. Өнөөдрийн хувьд манай улс 0.042 байна. Өнгөрсөн хоёр сарын хугацаанд бид эдгээр үзүүлэлтийг харж, эрсдэлийн үнэлгээг хийн салбар дундын зөвлөгөөнөөр цаашид авах арга хэмжээг цаг үеийн нөхцөл байдалтай нь уялдуулж авч хэрэгжүүлж ирсэн.
Монгол Улсын хувьд хүн амын вакцинжуулалтын бүртгэлийн нэгдсэн дэвтэр байхгүй. Иймд манай улсын хувьд коронавирусийн вакцин бүртгэх журмыг боловсруулж, энэ долоо хоногт баталлаа. Үүний дагуу Pfizer, AstraZeneca, Moderna-гийн вакциныг Монгол Улсын эмийн бүртгэлд өнөөдөр бүртгээд байна. Вакциныг 2021 оны эхний улиралд оруулж ирэхээр болсон. Ингэснээр вакциныг богино хугацаанд Монголд оруулж ирж, иргэдээ дархлаажуулах ажилд ахиц гарч байна. Вакцин орж ирэхэд халдварын өндөр эрсдэлтэй эмч, эмнэлгийн ажилтнуудыг нэн тэргүүнд дархлаажуулна. Дараа нь халдварын эрсдэл өндөртэй иргэд, ахмад настнууд дархлаажуулах дарааллаар нийт хүн амынхаа 60 хувийг вакцинжуулна. Одоо вакцин орж ирэх нөхцөл нь бүрдлээ гэсэн үг.
Мөн тэрбээр “Маргаашаас хөл хорионы дэглэм суларч байгаа учир ард иргэд, аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмээ чангатгаж, амны хаалт зүүн, гараа ариутгаж, хүн хоорондын зай барих шаардлагыг нэг нэгэндээ шаардлага тавьснаар Монгол Улсад бүх төрлийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх боломж бий” гээд ухамсар, хариуцлагаар халдвар хамгааллын дэглэмээ мөрдөхийг хүслээ.

АТГ: Авлигын эсрэг сургалтад 1396 албан тушаалтныг хамруулав
Төв талбайн эвдэрсэн хавтанг шинэчилж, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшихээр Л.Нинжжамц, З.Боргилмаа, Э.Дагиймаа нар хүсэлтээ өгөөд байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 зөрчил бүртгэгджээ
Дашнямтай өдөр
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алдлаа
Засгийн газрын хуралдаан болж байна
Балжиннямтай өдөр
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа
“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийсэн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгджээ
Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд скүтер, мопед, суррон унахгүй
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Улаанбаатарт өдөртөө +21 градус дулаан
Улаанбаатарт өдөртөө +18 градус дулаан
ОБЕГ: Алба хаагчид 12 иргэний амь насыг аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ээж, дүү нараа алдсан таван хүүхэд хоёр өрөө байртай болжээ
Наадмын сорилго барилдаанд О.Мөнх-Эрдэнэ харцага түрүүлэв
Монгол Улсад хүүхдийн салбарын хэвлэл мэдээлэл үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна
Зарим хүмүүсийг төрийн дээд одон медалиар шагналаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгаль орчны салбарын ажилтан, байгаль хамгаалагчидтай уулзлаа
Сүхбаатарын талбайд “Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр-2026” үзэсгэлэн худал
Улаанбаатарт өдөртөө +20 градус дулаан
Гавьяат тамирчин Э.Халиунболд, олон улсын хэмжээний мастер П.Мөрөн, 2027 оны “Дакар ралли”
Ерөнхий сайд Н.Учрал: Дулаан, цахилгааны хэрэглээгээ гар утаснаас хянадаг, удирддаг боллоо
Б.Пүрэвдагва: Хүн төвтэй, хүүхдэд ээлтэй, хүртээмжтэй хотын төлөө гол үйл ажиллагаагаа чиг
