2021.01.11-ээс 14-ний өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 983 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 737 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 8 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 2, орон нутаг 2 хүний амь нас хохирсон байна.
Нийт хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл
– Явган зорчигч мөргөх хэлбэрээр –2
– Мөргөлдөх хэлбэрээр-5
– Үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр-1 тус тус бүртгэгдсэн байна.
Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:
2021.01.13-ны 17.15 цагийн орчим Дорнод аймаг, Баяндун сум, 4-р баг, /сумын төвөөс урагш 2 км/, шороон замд “Онгоцны даваа” гэх газар Toyota Prius маркийн автомашин онхолдож, зорчигч Б гэмтэж, жолооч А-н амь хохирсон ,
2021.01.13-ны 22.20 цагийн орчим Баянхонгор аймаг, Богд сум, 6-р баг, /аймгийн төвөөс баруун ургаш 130км/ шороон замд “Хориулт” гэх газар Toyota Prius маркийн автомашины жолооч Н нь явган зорчигч Б-г мөргөж амь насыг нь хохироосон.
2021.01.11-ний өдрийн 00:49 цагийн орчимд СХД-ийн 22 дугаар хороо 0151 цэргийн ангийн хойд замд Toyota prius маркийн автомашин Hino Ranger маркийн автомашинтай мөргөлдөж жолооч, зорчигч нарын 2 хүний амь нас хохирсон.
Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 198 зөрчил илрүүлсний 100 нийслэлд, 98 орон нутагт тус тус бүртгэгдсэн байна.
Жолооч та өөрийн болон бусдын эд хөрөнгө, эрүүл мэнд, амь насыг хамгаалж архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ
Үндэсний их баяр наадмын өдрүүдэд үйлчлэх нийтийн тээврийн автобусны чиглэлүүдийг танилцуулж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цэргийн дээд цол хүртээв
Монелийн замыг шөнийн цагаар хааж шинэчилнэ
Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийг ердийн журмаар дагаж мөрдөнө
Баянхонгор аймгийн Баянлиг сумын тэмээчин Цэдэнгийн Шинэнд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 66 зөрчил бүртгэгджээ
Олон улсын олимпын хорооны хүндэт гишүүн Ш.Магванд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён төрийн айлчлал хийнэ
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
“Хүрээ цам-Даншиг наадам”-д түрүүлж, үзүүрлэсэн болон шөвгөрсөн бөхчүүдийн бай шагналыг гардууллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 авчээ
Өнөөдөр хөх нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд
Ч.Насантогтох: “Соёл-Эрдэнэ” хамтлаг анх эгшиглэж байсан хөгжмийн найруулгаараа тоглож, цаг хугацаагаар аялуулна
“Чөлөөлье” санаачилгын хүрээнд анхны “НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ
Аж ахуйн нэгжүүдэд захиргааны эрх зүйн чиглэлээр үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө
