Улсын Гуравдугаар Төв эмнэлгийн Зүрхний хэм судлалын төвийн эрхлэгч Х.Мөнгөн-Өлзий /MD FAPSC/-тэй эмнэлзүйд сүүлд нэвтрүүлсэн зүрхний хэм алдагдлыг илрүүлэх шинжилгээний шинэ арга, технологийн талаар ярилцлаа.
-Зүрхний хэм алдагдах эмгэг хэдэн төрөл байдаг вэ?
-Зүрхний хэм алдагдал олон төрөл байдаг ч иргэд үндсэн хоёр бүлэгт хувааж ойлгож болно. Нэг бүлэг нь зүрхний цохилтын тоо цөөрдөг, нөгөө бүлэг нь зүрхний цохилтын тоо олширдог. Зүрхний цохилтын тоо цөөрдөг бүлэгт ихэнх тохиолдолд амь насанд аюултай зүрх зогсох, зүрхний цахилгаан дамжуулах замын өндөр зэргийн хориг үүсдэг бөгөөд энэ тохиолдлуудад пейсмейкер гэх мэт төрөл бүрийн суулгац мэс заслийн эмчилгээ шаарддаг.
Харин зүрхний цохилтын тоо олширдог бүлгийн өвчтөнүүдэд электорфизологийн оношилгоо, аблаци буюу түлэх эмчилгээг хийж байгаа.
-Зүрхний хэм алдагдлыг хэрхэн илрүүлж, эмчлэх вэ? УГТЭ-ээс энэ төрлийн өвчлөлд шинээр нэвтрүүлж буй шинэ технологийн талаар танилцуулаач?
-Зүрхний цохилтын тоо цөөрөх төрлийн хэм алдагдлууд нь зонхилон хэрэглэгддэг зүрхний цахилгаан бичлэг, 24 цагийн зүрхний цахилгаан бичлэг зэрэг шинжилгээгээр оношлогддог. Харин зүрхний цохилтын тоо олширдог ялангуяа цөөн давтамжтай хааяа илэрдэг хэм алдагдлууд оношлоход төвөгтэй байдаг. Учир нь энэ төрлийн зүрхний хэм алдагдах өвчин гэдэг нь яг хэм алдагдаж байх үедээ шинжилгээгээр оношлогддог бөгөөд хэм алдаагүй үедээ яг өвдөөгүй хүн шиг, шинжилгээ, үзлэгээр биеийн байдал нь хэвийн гэж гараад байдаг.
Үүнээс гадна хэм алдагдлын зовиур маш хурдан хугацаанд үзэгдээд өнгөрдөг. Өөрөөр хэлбэл өвчтөнүүд хэм алдах зовиур өгөөд эмнэлэгт ирдэг боловч ирэх замдаа болон эмнэлэгт байх хугацаанд зовиур нь байхгүй болчихдог. Энэ шалтгаанаас болж олон жилийн хугацаанд оношлогдохгүй явах нь бий. Тэгтэл уг өвчин нь тухайн хүндээ асар зовиуртай. Сэтгэл зүйн хувьд ч хүнд байдаг.
“Энэ асуудлыг шийдвэрлэх зорилгоор манай эмнэлгээс анх удаа зүрхний урт хугацааны холтер бичлэг хийдэг оношилгооны аргуудыг хэрэгжүүлэх шаардлагатай гэдэг санаачлагыг гаргаж, энэ оношилгооны аргыг үйлчилгээндээ нэвтрүүлсэн.”
Хэм алдагдлын үеийн хамгийн эхний шинжилгээний арга нь зүрхний цахилгаан бичлэг юм. Тэгтэл тухайн шинжилгээ нь ердөө л 10 секундын хугацаанд хийгддэг. Тэгэхээр яг бичлэг хийх 10 секундын хугацаанд хэм алдагдлийн шинж тэмдэг илрэхгүй бол хэм алдагдал оношилогдохгүй. Үүний дараагийн арга нь 24 цагийн зүрхний бичлэг байдаг. Өнөөдөр зүүгээд маргааш нь тайлж өгөөд тухайн аппаратнаас сүүлийн 24 цагийн турш хийгдсэн зүрхний бичлэгийг үзэж тухайн хугацаанд өвчтөнд ямар нэг хэлбэрийн хэм алдагдал байсан эсэхийг оношилдог.
Энгийн 10 секундын бичлэгтэй харьцуулахад 24 цагийн зүрхний бичлэг нь 20-30 хувиар илүү оношлох чадвартай гэж үздэг. Гэвч их олон хэм алдагдлууд 24 цагтаа илрэхгүй байх тохиолдол бий.
Тиймээс бид энэ төрлийн цөөн давтамжтай тохиолдож байгаа хэм алдагдлыг оношлох зорилгоор долоо хоногийн холтер ба гурван жилийн суулгац холтерийг нэвтрүүллээ.
-Тус оношилгооны аргуудын гол онцлог нь юу вэ?
-Долоо хоногийн холтер гэдэг нь хүний биеийн зүрхний бичлэгийг долоо хоногийн турш тасралтгүй бичнэ гэсэн үг. Олон улсын судалгаанаас харахад долоо хоногийн холтер нь 24 цагийн бичлэгээс оношлох чадвар нь 2-3 дахин илүү байдаг.
Жишээ нь бид 24 цагийн бичлэгт зүрхний цохилтын тоо цөөн ч зүрх зогсолт, аюултай өндөр зэргийн хориг үгүй гэж гарсан эмчлүүлэгчид үе, үе толгой эргэх, дотор муухайрах, амьсгаадах гэх мэт зовиур илэрдэг тул долоо хоногийн холтерийг зүүлгэсэн. Гэтэл тухайн эмчлүүлэгчид шинжилгээний 70 дахь цаг буюу гурав дахь хоногт зүрх түр зогссон байсан тул хэм алдагдлын мэс засал эмчилгээнд орсон байдаг.
-Ер нь өвчтөний биеийн байдлаас шалтгаалан оношилгооны төрлөө сонгодог гэсэн үг үү.
-Тийм. Хэм алдагдлын давтамж, төрөл гэх мэт олон зүйлд үндэслэн хэм судлалын эмч нар зохих шинжилгээг төлөвлөдөг. Төлөвлөгөөгүйгээр шинжилгээ хийх биш асуумж, үзлэг зэргээс тухайн эмлүүлэгчийн урьдчилсан оношийг тогтоож оношоо нотлох зорилгоор зөв шинжилгээг төлөвлөж хийх нь чухал байдаг.
Бидний бас нэгэн шинээр нэвтрүүлж буй шинэ арга бол олон жилийн суулгац холтерийн арга. Тусгай зориулалтын тариураар хүний биений цээж орчимд зүрхний харалдаа 3-5 мм-ийн жижиг зүслэг хийж, 0.3х4 см орчим хэмжээтэй суулгацыг арьсан доор суулгадаг. Тухайн суулгац нь хүний биед өөрийн баттерейгаар 2-3 жил ажиллах боломжтой, ухаалаг төхөөрөмжүүдтэй Bluetooth технологийн тусламжтайгаар мэдээллийг дамжуулах боломжтой дэвшилтэт технологитой юм. Энэ технологийн тусламжтай зүрхний хэмийн мэдээллийг эмч нарлуугаа зовиур илрэх бүрт илгээж онош тодруулах боломжтой.
Ер нь тухайн суулгац болон холтерууд нь хүний биед хэр удаан хугацаанд байрлана төдий чинээ далд хэлбэрийн цөөн тохиолдох зүрхний хэм алдагдлыг илрүүлэх боломж бүрдэнэ гэсэн үг.
УГТЭ-т хэрэглэгдэж байгаа суулгац нь хамгийн сүүлийн үеийн хүний биед сөрөг нөлөөгүй, хөдөлгөөн болон амьдралын чанарт сөрөг нөлөөгүй, хамгийн жижиг хэмжээтэй суулгацыг ашиглаж байна.
-Тус шинжилгээнүүдэд хэрхэн хамрагдах вэ?
-Улсын Төв Гуравдугаар эмнэлгийн Зүрхний хэм судлалын тасгийн эмч нарт үзүүлнэ. Эмч нар үзлэг хийсний дараагаар тухайн шинжилгээний заалттай гэж үзсэн тохиолдолд шинжилгээнүүдийг төлөвлөж хийдэг.
-Баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.


Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 86 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө +20 градус дулаан
Даншиг наадмын өдрүүдэд 07:00-23:00 цагт хоёр чиглэлд 16 автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ
“Ардын нам-Ард түмэндээ” аян Өвөрхангай аймагт үргэлжилж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Лео Зенгийг хүлээн авч уулзав
Хуур хөгжмийн наадам зургаадугаар сарын 26-27-ны өдрүүдэд Монгол шилтгээнд болно
2026 оны долоодугаар сарын 16, 17-ны пүрэв, баасан гарагт ажилтан, албан хаагчдыг амраана
Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайдын айлчлал өндөрлөлөө
Боловсролын сайд Л.Энх-Амгалан иргэдийн санал, гомдлыг газар дээр нь шийдвэрлэв
Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хөтөлбөрийг танилцуулж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 84 зөрчил бүртгэгджээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +22 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Энэтхэгийн Гадаад хэргийн сайд бараалхлаа
Согтуурсан үедээ эхнэрээ автомашинаар мөргөж гэмтээсэн хэрэг бүртгэгджээ
Аюулт үзэгдэл, ослын 78 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Даншиг наадамд оролцох иргэдэд зориулж 16 тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй үйлчилнэ
БНЭУ-ын Гадаад хэргийн сайд С.Жайшанкар Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Далянь хотноо болох “Зуны давос” чуулга уулзалтад оролцохоор мордлоо
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийсэн айлчлал
Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо
“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
Засгийн газрын хуралдаан болж байна
Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алдлаа
Дашнямтай өдөр
МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшихээр Л.Нинжжамц, З.Боргилмаа, Э.Дагиймаа нар хүсэлтээ өгөө
Төв талбайн эвдэрсэн хавтанг шинэчилж, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг бол
