Монгол улсын эрүүл мэндийн салбар, тэр дундаа халдварт өвчин судлалын салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, эмнэлгийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг боловсронгуй болгох, анагаахын шинжлэх ухааныг хөгжүүлэхэд оруулсан үнэтэй хувь нэмрийг үнэлж Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-ийн Сүрьеэгийн тандалт судалгааны албаны их эмч Пүрэвдоржийн Энхтамир, Пүрэвсүрэнгийн Янжиндулам нарт 10 сарын 22-ны өдөр тус төвийн Эрдмийн зөвлөлийн хурлаар “Клиникийн Профессор” цол хүртлээ.
П.Энхтамир нь АУ-ны магистр, Зөвлөх зэрэгтэй эмч бөгөөд 2005 оноос эхлэн ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн Клиник болон Сүрьеэгийн тандалт судалгааны албанд ажиллаж байгаа аж. Энэ хугацаанд эрдэм шинжилгээний 25 өгүүллэг хэвлүүлснээс 6 нь гадаад өгүүллэг байжээ.
Мөн 2008 онд БНСУ, 2009 онд ХБНГУ, 2010 онд Тайвань, 2018 онд Япон, 2019 онд БНХАУ-д мэргэжил тус тус дээшлүүлсэн байна.
Харин Тэргүүлэх зэрэгтэй эмч П.Янжиндулам нь эрүүл мэндийн салбарт 20 гаруй жил ажиллаж байгаа бөгөөд үүнээс 16 жилийг ХӨСҮТ-д Сүрьеэгийн тандалт судалгааны албанд хяналтын эмчээр ажиллаж байгаа аж. Мөн Вьетнам, Филлипин, Тайланд, Тайвань улсад мэргэжил дээшлүүлсэн байна.

Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
