ХӨСҮТ-д 2021-2022 онд тус төвд Улсын төсөв, Эрүүл мэндийн яам,өөрийн хөрөнгө оруулалтаар хийсэн бүтээн байгуулалт, их засвар, урсгал засварын ажлуудаа өнөөдөр танилцууллаа. Тус арга хэмжээнд Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэнэбилэг, ЭМЯ-ны Санхүү эдийн засгийн газрын дарга Б.Мөнхтуул, ХӨСҮТ Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан, Дэд захирал Ц.Чинбаяр, Дэд захирал Ж.Байгалмаа, Дэд захирал Д.Баярсайхан нар болон ХӨСҮТ-ийн тасаг нэгжийн эрхлэгчид оролцлоо.
“2022 онд ХӨСҮТ-ийн их засварт нэг тэрбум төгрөг төсөвлөсөн”
ЭМЯ-ны ТНБД Ц.Эрдэмбилэг “Хүний эрүүл мэнд ямар чухал вэ? Эрүүл мэндийн салбар ямар чухал вэ? гэдгийг цар тахлын үед дэлхий даяараа харлаа. Тиймээс Засгийн газраас 2022 оны төсөвт Эрүүл мэндийн салбарт урд өмнө нь байгаагүй хэмжээний 112 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг баталж, тоног төхөөрөмжүүдийг сайжруулахаар тусгасан байгаа. Өнгөрсөн жилүүдэд цар тахлын хүнд хэцүү цаг үед байсан ч салбарын шинэчлэлтийн ажлуудыг тогтмол хийгдэж байсан. ХӨСҮТ-д гэхэд Вакцин, биобэлдмэлийн төв агуулахыг 3 сарын дотор барьж, BSL гуравдугаар зэрэглэлийн лабораторийг ашиглалтад оруулж, мөн их засварын ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Тус төв олон барилгатай ба цаашдаа ч засаж, шинээр барихаар 2022 оны төсөвт их засварт нэг тэрбум төгрөг төсөвлөсөн бөгөөд засварууд энэ ондоо ч үргэлжилнэ.
Мөн Бүсийн оношилгооны төвүүдэд ангографикийн аппарат, дижитал рентген аппаратаар хангалаа. Бүх аймагт PCR лабораторитой боллоо. Амьсгалын аппаратын хүрэлцээ улсын хэмжээнд бүрэн шийдсэн. Түүнчлэн 5 дугаар сарын 1-нээс улсын хэмжээнд эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэг хийхээр бэлтгэл ажлаа хангаж байна. Энэ ажлын хүрээнд орон нутаг болон дүүргийн эмнэлгүүдэд Эрүүл мэндийг дэмжих төвүүдийг байгуулж байна. Өнгөрсөн долоо хоногт Хөвсгөл, Дархан-Уул, Орхон, Дорноговь аймгийн Замын-Үүд сумуудад Эрүүл мэндийн дэмжих төвөө нээсэн.” гэв.
“2021 онд ХӨСҮТ-д томоохон бүтээн байгуулалт, их засварын 27 ажлыг хийлээ”
ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан “2021 онд ХӨСҮТ-д томоохон бүтээн байгуулалт, их засварын 27 ажлыг хийлээ. Үүнд:
- Үндэсний хэмжээний стратегийн ач холбогдолтой BSL гуравдугаар зэрэглэлийн лаборатори, Вакцин Биобэлдмэлийн төв агуулах, хүчилтөрөгчийн үйлдвэр гэсэн 3 бүтээн байгуулалтын ажил хийгдсэн.
- Засгийн газрын нөөц сангийн санхүүжилтээр 4 төрлийн их засварын ажлыг хийж гүйцэтгэсэн. Үүнд, таван байшинд лифтийн шинэчлэл хийгдэж, 64 зүслэгтэй компьютер томографийн аппарат, суурин дижитал рентген аппарат, цахим эмнэлэг болох зорилтын хүрээнд мэдээллийн технологийн шинэчлэлүүд хийгдэж дууссан. Эдгээр ажлуудад нийт 3.2 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдсэн.
- ЭМЯ-ны хөрөнгө оруулалт буюу Эрүүл мэндийн сайдын багцнаас 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 8 багц ажлыг хийж гүйцэтгэсэн. Үүнд, нийтэд үйлчлэх амбулаторийн хэсэг, хэвтэн эмчлүүлэх тасаг болон хоол үйлдвэрлэлийн тасгуудад иж бүрэн их засварын ажлуудыг хийгдсэн.
- Өөрийн хөрөнгөө оруулалтаар болох 1.6 тэрбум төгрөгийн санхүүжилтээр 11 төрлийн их засварын ажлыг хийсэн. Үүнд ялангуяа яаралтай тусламжийн тасгууд, сүрьеэгийн клиникийн яаралтай тусламжийн тасаг, сэхээний тасагт бүтцийн өөрчлөлт хийсэн. Өмнө нь бид 3 ортойгоор сүрьеэгийн эрчимт эмчилгээний тусламжийг үзүүлдэг байсан бол одоо 12 ортой болгож өргөтгөн тусламж, үйлчилгээ үзүүлэх боломж бүрдсэн. Түүнчлэн агааржуулалт болон ханын хүчил төрөгчийн систем, дэд бүтцүүдийг иж бүрэн шинэчилж үйлчлүүлэгчидээ хүлээн авахаар бэлэн болоод байна.
2022 онд бид их засварын хэд хэдэн ажлуудыг хийхээр төлөвлөсөн. ЭМЯ-ны нэг тэрбум төгрөгийн санхүүжилтээр Хүүхдийн уушгины тасаг, Уушгины хоёрдугаар тасаг, Архаг гепатитын тасгуудад иж бүрэн засвар хийж үйлчүүлэгчдэд ээлтэй орчин бүрдүүлэхэр зорин ажиллаж байна. Мөн ХӨСҮТ-ийн хөрөнгө оруулалтаар ДОХ, БЗДХ-ын тандалт сэргийлэлтийн албаны Амбулаторийн тасгийн их засвар , ХАЯТТасаг, Эмзүйн алба, Ариутгал халдваргүйтгэлийн тасгийн дээврийн их засварын ажлуудыг хийж гүйцэтгэхээр төлөвлөн ажиллаж байна.
Бидэнд богино хугацаанд хөрөнгө оруулалтуудыг шуурхай шийдэж өгсөн Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Сангийн яамны Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газрын хамт олонд талархал ирэлхийлье. ” гэв.








Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Дүүрэг бүрд “Хотхоны бага”, “Төрөлжсөн ахлах”, “Олон улсын хөтөлбөртэй” сургууль байгуулах ажил эхэллээ
Өнөөдөр хөх хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +9 градус дулаан
Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол ” агуулгын дор зохион байгуулагдана
Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо
АТГ: Авлигын эсрэг сургалтад 1396 албан тушаалтныг хамруулав
Төв талбайн эвдэрсэн хавтанг шинэчилж, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшихээр Л.Нинжжамц, З.Боргилмаа, Э.Дагиймаа нар хүсэлтээ өгөөд байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алдлаа
Засгийн газрын хуралдаан болж байна
Балжиннямтай өдөр
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа
“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийсэн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Б.Пүрэвдагва: Хүн төвтэй, хүүхдэд ээлтэй, хүртээмжтэй хотын төлөө гол үйл ажиллагаагаа чиг
2025 онд барилгын салбарт 100 мянга гаруй ажлын байр бий болжээ
Засгийн газрын хуралдаан болж байна
Төв аймгийн Батсүмбэр сумын түймэрт өртсөн ойг нөхөн сэргээх ажил эхэллээ
Эрчим хүчний салбарынханд төрийн дээд цол, одон, медаль гардуулав
Шадар сайд Н.Номтойбаяр Алтай орчмын дэд бүс нутгийн олон улсын хуралд оролцож байна
Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ
Ерөнхий сайд Н.Учрал: Илүү олон жил төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зургаадугаар сарын 15-ны өдрөөс эхлэн халуун усны хязгаарлалт хийгдэх газрууд
БНСУ-д олон жил ажиллаж, амьдарч байгаа монголчуудыг гэр бүлтэй нь уулзуулах асуудлыг хөнд
Энэ онд ноос, ноолуур, арьс, ширний салбарт 535 тэрбум төгрөгийн зээл олгоно
Санзайн авто болон явган замын засварыг наймдугаар сарын 15-нд дуусгана
