НЗДТГ, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын Аялал жуулчлалын холбоо, “Монгол костюмс” ХХК хамтран “Дээлтэй монгол наадам”-ыг маргааш буюу долдугаар сарын 9-нд зохион байгуулах гэж байна. Үндэсний хувцасны өдрийг тохиолдуулан 16 дахь жилдээ зохиож байгаа наадам Сүхбаатарын талбайд 11:40-20:00 цагийн хооронд үргэлжлэх юм. Наадмын зохион байгуулалтын талаар Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх, СУИС-ийн Соёл судлалын тэнхимийн эрхлэгч, доктор Б.Мөнхбадрал нар мэдээлэл хийлээ.
Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх “Наадмын хамгийн гол үйл ажиллагаа бол Монгол үндэсний хувцастай иргэдийн баярын жагсаал байдаг. Нийслэлийн бүх дүүрэг, хорооны иргэдийн төлөөлөл үндэсний хувцсаараа гоёж оролцдог. Мөн үндэсний хувцасны загварын үзүүлбэр, ардын урлагийн тоглолт, мэргэжлийн урлагийн байгууллагуудын мэндчилгээ, үзэсгэлэн худалдаа, тойрон бүжиг зэрэг олон арга хэмжээ зохион байгуулна” хэмээв.
Түүнчлэн зургаан гэр барьж, монгол ахуй, соёлыг харуулсан үзэсгэлэн дэлгэх аж. Мөн 18:00-20:00 цагийн хооронд Дээлтэй диско буюу орчин үеийн залуучуудын дуртай дуучид, хамтлаг, DJ нарын тоглолт болох юм. “Дээлтэй монгол наадам”-д 21 аймаг, 330 сумын иргэдийг оролцуулахаар урилгыг тавдугаар сард хүргүүлжээ. Одоогийн байдлаар Архангай, Баян-Өлгий, Өмнөговь, Дорнод зэрэг аймгаас 27 иргэн оролцохоор бүртгүүлээд байна.
СУИС-ийн Соёл судлалын тэнхимийн эрхлэгч, доктор Б.Мөнхбадрал “Манай сургууль наадмыг дэмжин, шилдгүүдийг шалгаруулах шүүгчийн бүрэлдэхүүнд ажиллаж байна. Энэ наадам үндэсний дээл, хувцас, өв соёлд хүндэтгэл үзүүлж байгаа арга хэмжээ болж хэвшсэн. Шилдэг дүүрэг, байгууллага, дээл урлаач, шилдэг хос, шилдэг эмэгтэй, эрэгтэй, хүүхэд, шилдэг гадаадын иргэдийг шалгаруулах юм. Шилдэг байгууллага, дүүргийг шалгаруулахдаа бүтээлч байдал, оролцоо, үндэсний дээл хувцсаараа илэрхийлж байгаа агууламжийг харгалзана. Харин иргэдэд үндэсний хувцасны иж бүрэн байдал, хувцасны талаарх танин мэдэхүйн мэдлэг зэрэг шалгуур тавина” хэмээсэн юм.
Үндэсний их баяр наадмын нээлт болж зохион байгуулагддаг энэхүү бага наадам нь Монгол туургатан улсуудын наадам болж өргөжин, 2019 онд тус наадамд БНХАУ-ын ӨМӨЗО, ОХУ-ын Тува Улсаас иргэд ирж оролцож байсан. Тус наадмыг нийтдээ 100 мянга гаруй хүн үзэж сонирхсоноос 3000 гаруй нь гадаадын жуулчид байжээ.
“Дээлтэй монгол наадам” нь монголчуудын уламжлалт өв соёл, үндэсний хувцасны язгуур хэв шинж, үндэстэн ястны дээл хувцас, эд хэрэглэл, ардын урлагийн биет болон биет бус өвийг сурталчлах, үндэсний хувцсаараа дамжуулан үр хойчдоо түүх, соёл, уламжлалаа өвлүүлэн үлдээх, нийслэл Улаанбаатар хотыг олон улсад сурталчлах, жуулчдын хэрэгцээнд нийцсэн хотын аяллын бүтээгдэхүүн, шинэлэг үйлчилгээг бий болгох зорилготой юм.
“ДЭЭЛТЭЙ МОНГОЛ НААДАМ 2022” АРГА ХЭМЖЭЭНИЙ ХӨТӨЛБӨР
| Хугацаа | Хөтөлбөр |
| 11:40-13:30 | Монгол үндэсний хувцастай иргэдийн баярын жагсаал |
| 13:30-13:10 | Нээлт
Морин хуурийн чуулга, Өнө уртын дууны чуулга |
| 13:40-13:50 | Соёлын сайд Ч.Номин, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар үг хэлнэ. |
| 13:50-14:00 | Ардын урлагийн тоглолт- Мэргэжлийн урлагийн байгууллагуудын мэндчилгээ |
| 14:00-14:25 | Үндэсний хувцасны загварын үзүүлбэр |
| 14:25-15:15 | Ардын урлагийн тоглолт- Мэргэжлийн урлагийн байгууллагуудын мэндчилгээ |
| 15:15-15:45 | Шилдгүүдийг тодруулна
– Шилдэг байгууллага – Шилдэг дүүрэг – Шилдэг хос – Шилдэг эрэгтэй – Шилдэг эмэгтэй |
| 15:45-16:00 | Ардын урлагийн тоглолт- Мэргэжлийн урлагийн байгууллагуудын мэндчилгээ |
| 16:00-16:50 | Шилдгүүдийг тодруулна
– Шилдэг хүүхэд – Шилдэг эрэгтэй /гадаад/ – Шилдэг эмэгтэй /гадаад/ – Бүжгийн аяны шилдэг оролцогч |
| 16:50-17:10 | “Тойрон бүжиг” Намнаа хамтлаг |
| 17:15-19:50 | Орчин үеийн хамтлаг дуучдын тоглолт
Дээлтэй диско |
| 19:50-20:00
|
Хаалт
|

Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
