Явган алхагчид сайн дураараа эвлэлдэн нэгдэж цусаа өгөх алхалтад хамрагдацгаалаа.
Бид нэг удаа цусаа өгөхөд 3 хүний амь насыг аврах боломж бүрддэг ажээ. Магадгүй бидний хэн нэгэнд, эргэн тойронд байгаа хүмүүст төрөхийн хүндрэл, авто осол, гэмтэл, түлэгдэл, хавдар, цусны эмгэгийн улмаас цус сэлбэх хэрэгцээ шаардлага гардаг. Хүн амын өсөлт, болон бусад шалтгааны улмаас мөн түүнчлэн эмчилгээний шинэ технологиуд нэвтэрснээр цус цусан бүтээгдэхүүний хэрэгцээ жил ирэх тутам нэмэгджээ.
Иймд цусны донорын эгнээг өргөжүүлэх үйл ажиллагаа нь нэн чухал юм.
Явган алхагчдын хувьд үргэлж эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг бусдад уриалж, өөрсдийн биеэр үлгэрлэхийг эрмэлздэг бөгөөд энэхүү хүсэл эрмэлзэлээ бусдын төлөө зориулж, цусаа хандивладаг донорууд цөөнгүй байдаг.
Тэдгээр алхагчдынхаа санаачилгыг өргөжүүлж Blood Donors Walking Event-ийг Монголын явган алхалтын холбоо зохион байгуулж, алхагчид маань Д.Сүхбаатарын талбайгаас Цусны төв хүртэл иргэдэд цусаа хандивлахыг уриалж, цусаа бэлэглэхийн ач холбогдлыг танилцуулсан үзэл санааны алхалтыг амжилттай хэрэгжүүллээ. Мөн алхагчид маань өөрсдөө цусаа хандивлаж, бусдад амьдрал бэлэглэж амжлаа. Цаашид энэхүү цусаа хандивлах үйлсийг өргөжүүлж, тогтмол цусаа хандивладаг доноруудын тоог нэмэгдүүлэхэд тус холбоо хувь нэмрээ оруулсаар байх болно.
Арга хэмжээний үеэр Цус Сэлбэлт Судлалын Үндэсний Төвийн Ерөнхий захирал Н.Эрдэнэбаяр явган алхагчдад талархал дэвшүүлж, дурсгалын зүйлс гардуулан цаашид хамтын ажиллагаагаа идэвхтэй өрнүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлж, алхагчид мөн цаашид цусаа өгөх уламжлал тогтоох, бусдад уриалан сурталчилахад таатай байгаагаа илэрхийлсэн юм. Энэхүү алхалтыг зохион байгуулсан, дэмжсэн, хамтран ажилласан, цусаа хандивласан, үзэл санааг түгээн сурталчилсан, хамтдаа алхаж, бусдыг уриалсан www.facebook.com/groups/MongolWalkers группын явган алхагчид, Төв аймгийн Баянцогт сумаас зорьж ирж цусаа бэлэглэсэн Урнаа алхагч гээд бүх хүмүүстээ чин сэтгэлийн талархал дэвшүүлье.
Бусдад хайр, зүрх, халуун сэтгэлээ зориулж, эрүүл мэнд, амьдрал, хөөр баярыг хамтдаа бэлэглэвэл ямар вэ? Өөрөөрөө бахархах гайхайлтай бахархалыг бүтээх, утга учиртай, үнэ цэнтэй үйлдэлд таныг урин дуудаж байна.



Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 65 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 зөрчил бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
Шинэ клип: Дуучин П.Жимсээ “Хос орчлон”
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ
Ерөнхий сайд Н.Учрал “АЙЧИ НАГОЯА-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
