“ЭРҮҮЛ МЭНДИЙН ТЕХНОЛОГИ-2022” гурван өдөр үргэлжилж, өчигдөр шилдэгүүдээ шалгарууллаа. Тэгвэл Улсын Нэгдүгээр Төв эмнэлэг “Донороос цусны үүдэл эс ( чөмөг шилжүүлэн суулгах ) шилжүүлэн суулгах эмчилгээ”-г Монгол улсад анх удаа амжилттай нэвтрүүлж, Монгол улсад эмчлэгдэх боломжгүй байсан өвчний жагсаалтаас хассан амжилтаараа “Шилдэг технологи нэвтрүүлэгч” байгууллагаар шалгарлаа.
.jpg)
Монгол улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас хавдар болон мэдрэлийн мэс заслын тусламж, үйлчилгээний төвлөрлийг сааруулж, иргэдэд хүлээгдэл чирэглэлгүй үйлчилгээ үзүүлэх зорилго тавин ажиллаж байгаа билээ.
Тэгвэл энэ ажлын хүрээнд Улсын Нэгдүгээр Төв эмнэлэгт /УНТЭ/ цусны хавдрын үеийн эмчилгээг нэг шат ахиулах зорилгоор “Алло буюу донороос цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээ”-г амжилттай нэвтрүүлсэн юм.
Тус эмчилгээг Монгол улсад нэвтрүүлэхэд ЭМЯ-ны 1,9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн бөгөөд энэ хүрээнд цогц ажлыг богино хугацаанд хийсэн. Уг эмчилгээг нэвтрүүлснээр цусны цочмог хавдар, цус төлжилгүйдлийн цус багадалт, дархлаа дутал зэрэг эмнэлгийн эмчилгээний асуудал шийдэгдэж, өвчтөнүүдийн амьдрах хугацаа уртасч, амьдралын чанар дээшлэх юм. Өнөөдрийн байдлаар 23 настай эрэгтэй өвчтөнд тус эмчилгээг хийсэн бөгөөд эмчилгээ амжилттай болжээ.
Энэ төрлийн эмчилгээ нь гадны улс орнуудад 600 саяас нэг тэрбум төгрөгийн өртөгтэй хийгддэг бөгөөд энэхүү өвчнөөс шалтгаалан иргэдэд үүсдэг эдийн засгийн томоохон дарамт арилах юм.
.jpg)

Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 65 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 зөрчил бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
Шинэ клип: Дуучин П.Жимсээ “Хос орчлон”
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ
Ерөнхий сайд Н.Учрал “АЙЧИ НАГОЯА-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
