ДЭМБ-ын 2021 оны тоо мэдээгээр 18 сая хүн хорт хавдраар өвчилж, 9,5 сая хүн хорт хавдрын улмаас нас барж байгаагаас умайн хүзүүний хорт хавдраар 569 847 эмэгтэй өвчилж, 311 365 эмэгтэй энджээ.
Монгол улсад жилд дунджаар 300 орчим эмэгтэйчүүд умайн хүзүүний хавдраар нас бардаг ба тохиолдол болон нас баралтын тоогоор тэргүүлж байна. Тодруулбал хавдраар эндэж буй 12 эмэгтэй тутмын нэг нь умайн хүзүүний хавдраас шалтгаалдаг гэсэн харамсалтай тоон мэдээлэл бий.
Умайн хүзүүний хорт хавдрын гол эрсдэлт хүчин зүйл нь хүний папиллома вирус (ХПВ) бөгөөд умайн хүзүүний хорт хавдар үүсгэх шалтгааны 99,7 хувийг эзэлдэг байна.
Умайн хүзүүний хорт хавдрыг хянах чиглэл, хүний папиллома вирус (ХПВ)-ийн эсрэг вакциныг нэвтрүүлэх ажил Монгол улсад 2011-2012 онуудад хийгдэж 10,000 гаруй иргэн хамрагдсан байдаг. Тухайн онд вакциныг тухайн иргэний нас хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилан 1-3 тунгаар хийсэн ба вакцин хоорондын зайг ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу 6-12 сар байхаар зохион байгуулж байсан. Гэвч уг вакцины талаар ойлголтгүйгээс болж муйхарлан эсэргүүцэгч хэсэг бүлэг хүмүүс олон нийтийн дунд хуурамч, нотолгоогүй мэдээлэл тарааснаас үүдэн иргэдийн вакцинжуулалт зогссон байдаг.
2019 онд Хавдрын үндэсний зөвлөлийн тэргүүн доктор Б.Цэцэгсайхан нарын судлаачид дээрх онуудад вакцин хийлгэсэн 10000 орчим иргэдэд дагах судалгааг хийж олон улсын томоохон сэтгүүлд хэвлүүлсэн бөгөөд судалгааны үр дүнгээр 75-аас дээш хувиар вирусын халдвараас хамгаалж буй нь нотлогдсон бол 2011 онд энэхүү вакцинжуулалтыг хийсэн Их Британи улс умайн хүзүүний хавдрыг 95 хувь бууруулж чадсанаа өнгөрсөн онд зарлаад байна.
Гэтэл вакцин эсэргүүцэгч хэсэг бүлэг хүмүүсийн буруу шатаа мэдээллээс болж өнгөрсөн онд гэхэд 157 эмэгтэй, сүүлийн 10 жилийн хугацаанд умайн хүзүүний хавдраар 2500 гаруй иргэд хорвоог орхисон нь харамсалтай. Одоогоор 4300 эмэгтэй умайн хүзүүний хорт хавдрын хяналтад байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас (ДЭМБ)-ын Эрдэмтэдийн зөвлөлөөс 2022 оны 4-р сард зөвлөмж гарсан бөгөөд НЭГ тун хийлгэсэн ч дархлал тогтоц 96-аас дээш хувь байгаа тул НЭГ тунгаар хийх зөвлөмж гаргасан байна.
Энэ вакцин нь дэлхий дахинд хамгийн үнэтэй вакцины тоонд ордог бөгөөд Монгол улс НҮБ-ын хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр маш хөнгөлөлтэй үнээр 10,000 тун вакциныг авах боломжтой болсон зэрэг таатай мэдээ сүүлийн үед сонсогдох боллоо.
ХПВ-ийн эсрэг вакциныг дэлхийн 150 гаруй улс нэвтрүүлснээс 120 гаруй улс орон Дархлаажуулалтын үндэсний хөтөлбөрт тусган нэвтрүүлж эхэлсэн бол 2022 онд 13, 2023 онд 18 улс орон нэвтрүүлэхээр болжээ.
Харин Эрүүл мэндийн яамнаас санаачлан Дархлаажуулалтын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар 2023 оноос тус вакциныг товлолт вакцинд оруулахаар төлөвлөөд байгаа юм.

Ногоон нуур орчмын 5.5 га газар бүх насны хүүхдэд зориулсан тоглоомын талбай бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна
2026.06.24-07.06-ны өдрүүдэд халуун усны хязгаарлалт хийгдэх газрууд
Монгол Улсын гавьяат багш С.Шаарийбууд гурван өрөө орон сууц олголоо
Өнөөдөр улаан бар өдөр
Улаанбаатарт өдөртөө +8 градус дулаан
Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Дүүрэг бүрд “Хотхоны бага”, “Төрөлжсөн ахлах”, “Олон улсын хөтөлбөртэй” сургууль байгуулах ажил эхэллээ
Өнөөдөр хөх хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +9 градус дулаан
Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол ” агуулгын дор зохион байгуулагдана
Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо
АТГ: Авлигын эсрэг сургалтад 1396 албан тушаалтныг хамруулав
Төв талбайн эвдэрсэн хавтанг шинэчилж, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшихээр Л.Нинжжамц, З.Боргилмаа, Э.Дагиймаа нар хүсэлтээ өгөөд байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алдлаа
Засгийн газрын хуралдаан болж байна
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
Зургаадугаар сарын 15-ны өдрөөс эхлэн халуун усны хязгаарлалт хийгдэх газрууд
БНСУ-д олон жил ажиллаж, амьдарч байгаа монголчуудыг гэр бүлтэй нь уулзуулах асуудлыг хөнд
Энэ онд ноос, ноолуур, арьс, ширний салбарт 535 тэрбум төгрөгийн зээл олгоно
Санзайн авто болон явган замын засварыг наймдугаар сарын 15-нд дуусгана
Б.Пүрэвдагва: ЕБС-ийн хоол үйлдвэрлэлд нийслэлийн өмчит ААН-үүд оролцож байгааг зогсоож, х
Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад ө
Энэ амралтын өдрүүдэд “Эрүүл орчин – Аюулгүй ирээдүй” өдөрлөг төв талбайд болно
Зургаадугаар сарын 12-ны 23:00 цагаас зургаадугаар сарын 15-ны 05:00 цаг хүртэл Бэлхийн ав
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа
Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх “Бүү бас” аяныг улсын хэмжээнд өрнүүлж эх
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И бараалхлаа
