Өчигдрийн Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанд Эрүүл мэндийн сайд С.Энхболд оролцож дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
Тэрбээр ” Бид бүхэн 2021 оны гуравдугаар сараас эхлэн гүйцэтгэлийн санхүүжилтийн хууль тогтоомжийг хэрэгжүүлж эхлээд жил, долоон сарын хугацаа өнгөрч байна. Гүйцэтгэлийн санхүүжилтийн алдаа дутагдлыг сайжруулах зорилгоор оношны бүлгийг нэмж байгаа. Оношны бүлгийг задалж буй хүн нь эрүүл мэндийн байгууллагын тусламж, үйлчилгээ авах бололцоог нэмэгдүүлнэ. 2023 оны эхний улиралд багтаан оношны бүлэгт тодорхой өөрчлөлтийг хийнэ. Манай улсад 4,500 гаруй онош байдаг. Үүнийг бүлэглээд 705 оношинд багтааснаар эрүүл мэндийн байгууллагууд маань санхүүжилтээ авч байна.
Нийслэлийн хэмжээнд 705 оношийг бүгдийг нь авч байгаа эмнэлэг байхгүй. Тиймээс тусламж үйлчилгээ, сонгон шалгаруулалтыг нээлттэй зарлаж байгаа. Хүний нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор сонгон шалгаруулалтыг хийдэг. Тухайлбал, улсын нэг эмнэлгийн эмч дөрвөн эмнэлэгт лиценз, материал бүрдүүлж өгч тухайн эмнэлэгт ажиллах зөвшөөрөл авдаг. Нэг сувилагч 17 газарт бүртгэлтэй гэх зэргээр алдаа дутагдлууд байгаа тул сонгон шалгаруулалтын ажлыг үе шаттайгаар хийж байна.
2021 оны төсвийн тодотголоор баталсан 238 тэрбум төгрөгөөс 110 тэрбум төгрөгийг тоног төхөөрөмжид зарцуулсан. Үүний дийлэнх хувь нь орон нутагт хийгдсэн.
Энэ жилээс орон нутагт нарийн мэргэжлийн эмчийн квотыг тавьж, төрийн сангаар сурах бололцоог нэмэгдүүлэх хүрээнд ажиллаж байна.
Үндэсний хэмжээнд орон нутгийн эмч нарт сургалт судалгаа явуулж, туршлага солилцох зорилгоор нийслэлийн мэс заслын, харвалтын багуудыг орон нутаг руу явуулж байгаа.
Сумдын судалгаагаар нийт 220 сумд шүдний кабинет байдаггүй гэж гарсан. Иймд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд тодорхой сумуудад шүдний кабинет байгуулсан. Миний бие өөрөө санаачилж баруун болон төвийн бүсүүдэд амны хөндийн эрүүл ахуйд дэмжлэг үзүүлэх зорилгоор салбарын зөвлөл болон анагаах ухааны сургууль зэрэг 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй хамтарсан үйл ажиллагааг үе шаттайгаар явуулж байна.
Энэ жил шүдний эрт илрүүлгийн үзлэг шинжилгээгээр 550 мянган хүн хамрагдсан. 2018 оноос урьдчилан сэргийлэх үзлэг тодорхой үе шаттай хийгдэж байсан. Мөн 2019 онд 150 мянган хүн хамрагдсан байдаг.
Бид бүхэн бүх сумд эрүүл мэндийн дэмжих төвийг байгуулж чадахгүй. Тиймээс орон нутагт нь шүдний 20 кабинетыг тохижуулж, дэд бүтцийг угсарсны хүчинд эрт илрүүлгийг зохион байгуулсан. 20 гаруй аймагт шүдний кабинет байгуулсан учраас иргэд өөрсдөө хариуцлагатай хандан эрт илрүүлэгт хамрагдах хэрэгтэй” гэв.
2022 оны тавдугаар сарын 1-нээс эхлэн иргэн бүрийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд улсын хэмжээнд хамруулж эхэлсэн. Эрт илрүүлэгт одоогийн байдлаар 501,739 хүн хамрагдаад байна.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 зөрчил бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
Шинэ клип: Дуучин П.Жимсээ “Хос орчлон”
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 82 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр улаагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан
Ерөнхий сайд Н.Учрал “АЙЧИ НАГОЯА-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж,
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсы
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
