Хотын дарга Сүхбаатарын талбайд жагсаж буй иргэдэд үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээг эрчимжүүлэх үүрэг өгсөн. Энэ дагуу Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн баг, Нийслэлийн Түргэн тусламжийн төвийн багтай хамтарч жагсагчдад шаардлагатай эмнэлгийн тусламж, үйлчилгээг тогтмол үзүүлж байна. Өнгөрсөн шөнө буюу арванхоёрдугаар сарын 12-13-нд шилжих шөнө суулт зарласан иргэдэд хоёр цаг тутамд үзлэг хийж, зөвлөгөө өгсөн юм.
Тодруулбал,
- Шөнийн 00:00 цагийн байдлаар нийт 38 иргэнд эмнэлгийн үзлэг хийсэн бөгөөд үүнээс 15 хүний хоолой өвдсөн зовуурьтай, хоёр хүний толгой өвдөж, даралт ихэсжээ. Ийнхүү эмийн эмчилгээ хийж, зөвлөгөө өгсөн бол бусад хүний хувьд гемодинамик /цусны эргэлт/ тогтвортой байсан юм.
- Шөнийн 02:00 цагийн үзлэгт суулт хийж буй хүмүүсийн олонх нь хамрагдахаас татгалзсан байна. Харин гурван хүн үзүүлж, нэг хүний даралт ихсэж, хоёр хүний хоолой өвдсөн зовуурьтай байлаа. Үзлэгт хамрагдсан иргэдэд эмийн эмчилгээ хийж, амин үзүүлэлтийг нь тогтворжуулан, зөвлөгөө өгч ажиллалаа.
- Шөнийн 04:00 цагийн үед суулт хийж байгаа иргэдээс нийт таван хүн эмчийн үзлэгт орсон бөгөөд хоёр хүний хоолой өвдсөн зовуурьтай, гурван иргэн томуу, томуу төст өвчинтэй байсан юм.
- Үүрийн 06:00 цагийн үзлэгт суулт хийж буй иргэн, цагдаагийн албан хаагч зэрэг гурван хүн хамрагдсан бөгөөд үзлэг хийн, зөвлөгөө өгөөд байна.
Энэ мэтчилэн хоёр цаг тутамд жагсагчдад эрүүл мэндийн үзлэг хийн, зөвлөгөө өгч, эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлж байна.



Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
