Иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн үйлчилгээний төвлөрлийг сааруулах, орон нутгаас нийслэлрүү зорчих иргэдийн тоог багасгах, чанартай тусламж, үйлчилгээг цаг алдалгүй хүргэх зорилгоор Улсын төсвийн нэг тэрбум 260 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар ХСҮТ, ЭХЭМҮТ, 19 аймгийн нэгдсэн эмнэлэг болон Хан-Уул дүүрэг, Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвүүдэд хамгийн сүүлийн үеийн Nipro NCU-18 загварын 28 ширхэг гемодиализийн аппаратыг хүлээлгэн өглөө.
Тус үйл ажиллагаанд Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Эрүүл мэндийн яамны Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Т.Хонгорзул болон аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгүүдийн төлөөлөл оролцлоо. Энэ үеэр огт гемодиалезийн аппаратгүй байсан Говь-Сүмбэр аймаг аппараттай болсон бол зарим аймгуудын аппаратын тоог нэмэгдүүллээ.

Бөөрний архаг дутагдал өвчний хүндэрсэн үед буюу эмийн эмчилгээ үр дүнгүй болсон тохиолдолд бөөр орлуулах буюу цус цэвэршүүлэх гемодиализын эмчилгээнд хамрагддаг. Бөөрний архаг дутагдалтай өвчтөнүүдийн хувьд энэ төрлийн эмчилгээнд долоо хоног гурван удаа тогтмол ордог бөгөөд ийнхүү нэмэлт аппараттай болсноор ачааллыг бууруулж, хүртээмжийг нэмэгдүүлж байна.
Ташрамд дурдахад ЭМДҮЗ-ийн 2022 оны 01 дүгээр тогтоолоор зохицуулагдах бөөр, шээсний замын хорт хавдрын эмийн эмчилгээг 732 мянган төгрөг, өдрийн эмчилгээг 500 мянган төгрөг, хэвтүүлэн эмчлэх мэс заслын тусламж, үйлчилгээнд ашиглагдах багаж хэрэгсэл, хүндрэлээс хамаарч 2.2 – 5.3 сая төгрөг байдаг бөгөөд үүнийг Эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувь хариуцан ажиллаж байна.
2022 оны эхний 10 сарын байдлаар бөөр шээсний замын тусламж, үйлчилгээний 327 тохиолдол бүртгэгдэж, ЭМД-ын сангаас 1.2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгоод байна.


Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
