Улаанбаатар хотод иргэд, зорчигч олноор төвлөрсөн байршил дахь нийтийн бие засах газрууд, мөн ажиллах цагийн хуваарийнх нь талаар Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын Шуурхай үйлчилгээний албаны дарга Г.Оргилбаатараас тодрууллаа.
-Нийслэлийн хэмжээнд нийтийн бие засах газар хэд байна вэ?
–Улаанбаатарт иргэд олноор төвлөрсөн 19 байршилд нийтийн бие засах газар цагийн хуваарийн дагуу ажиллаж байна. Үүнээс хоёр байршил дахь нийтийн бие засах газрын цэвэрлэгээ, үйлчилгээ, хяналтыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хувийн хэвшил хариуцдаг.
–Ямар цагийн хуваариар ажиллаж байна вэ?
-Цагийн хуваарийн хувьд Сүхбаатарын талбай, МУБИС, Баруун дөрвөн зам зэрэг төвийн долоон байршил дахь нийтийн бие засах газрууд өдөр бүр 09:00-20:00 цагийн хооронд, захын дүүргүүдэд байдаг нь 09:00-18:00 цагийн хооронд ажилладаг. Сүхбаатарын талбайн нийтийн бие засах газруудыг орой 22:00 цаг хүртэл, жагсаал цуглаан болж буй үед 24 цагаар ээлжлэн ажиллуулж байна. Хот тохижилтын газар ОНӨААТҮГ хүлээсэн үүргийнхээ дагуу цэвэрлэгээ, үйлчилгээг хийж, хяналт тавьж ажилладаг.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
